Өмнөговь аймгийн хэмжээнд 2018 оноос дахин төлөвлөлтийг эхлүүлж, Даланзадгад сумын ашиглалтын хугацаа дууссан 2, 3, 9-р орон сууцыг буулгасан. Улмаар шинэ орон сууц барих ажил эхэлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд дахин төлөвлөлтөд орсон анхны байр өнөөдөр ашиглалтад орлоо.
57 жилийн насжилттай, 12 айлын орон сууцыг “Хос бор морь” компани, аймгийн Засаг даргын тамгын газрын хамтын ажиллагааны хүрээнд буулган, 9 давхар, үйлчилгээний төв, пентхаус бүхий, 54 айлын байрыг барьж өнөөдөр хүлээлгэн өгөв. Хуучин амьдарч байсан 12 өрхөд байрны түлхүүрийг нь гардуулж өгсөн ба мкв зөрүүгүй бол ямар нэг төлбөр мөнгө төлөхгүйгээр шинэ байрандаа орж байгаа юм.
Энэ бол Өмнөговь аймагт хийж байгаа дахин төлөвлөлтийн ажлын эхлэл. Цаашид 2, 9-р орон сууцыг нэн яаралтай дуусгаж ашиглалтад оруулна. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц, барилгыг буулгаж шинээр барих төслийг үе шаттай хэрэгжүүлнэ. Бага дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах, орон сууц худалдан авах боломжгүй бол түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулах ажлуудыг хэрэгжүүлэх юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
6 Comments
Like!! Great article post.Really thank you! Really Cool.
Thanks so much for the blog post.