ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 оронд коронвирус бүртгэгдэж, 6.3 сая хүн өвчилсөн. 377 мянган хүн энэ өвчний улмаас нас барсан байна. Энэ өвчний улмаас эмнэлэгт 3 сая хүн хэвтэж байна. Сүүлийн 24 цагт 99 мянган хүн шинээр өвчилж, 2000 хүн нас баржээ. ОХУ-д өвчлөл нэмэгдсээр байгаа. Сүүлийн 24 цагт 9000 гаруй хүн өвчилсөн байна. Манай олон аймагтай хил залгадаг хотуудад 39-90 хүн өвчилсөн. Хөвсгөл, Сэлэнгэ, Увс зэрэг хил орчмын аймгийн иргэд урьдчилан сэргийлэх нь зүйтэй байна.
Ухань хотын эрдэмтэд хүн хоорондын зайг барих, амны хаалтаа зүүх, гараа тогтмол угаах нь вирусээс хамгаалах хамгийн хямдхан арга гэдгийг сануулсан. Африкт Конго улсад эболо вирус дэгдэж эхэлсэн байна. Корона болон эболо гээд хоёр вирус Конгод дэгдсэн нь аюул тарьж эхэлсэн гэдгийг мэдээлж байгаа.
Иргэдээс дэлгүүрийн худалдагчид амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол маш ихээр ирж байна. Тиймээс дэлгүүрийн худалдагчид амны хаалт зүүж, бээлий өмсөх хэрэгтэй байгаа юм. Хүнсний үйлдвэр эрхлэгчид, дэлгүүрийн худалдагчид онцгой анхааралтай байхгүй бол ковид-19 вирус хүнсний бүтээгдэхүүний гадаргад 17 хүртэлх цаг тэсэх чадвартайг судлаачид хэлж байна. Дэлхий дахинд коронавирусийн эсрэг судалгаанууд нэлээд үр дүнтэй байгаа юм байна” хэмээлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Тусгаарлан ажиглах байранд 1792 иргэн байна. Нийслэлийн амралт, сувилалууд, тусгаарлан ажиглах байранд 1430 иргэн байгаа. Бусад нь Увс, Дархан-Уул, Орхон зэрэг аймгуудад байна. Тусгаарлан ажиглах байранд байгаа хүмүүсээс багтрааны шинжтэй зовиур хэлсэн хүмүүс цөөнгүй бий. Энэ иргэдэд тухай бүрт нь нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгөөд ажиллаж байна. Тусгаарлан ажиглах байруудад 128 эмч ажиллаж, зөвлөгөө өгч, иргэдэд анхаарч байгаа. Цэргийн төв эмнэлэгт хэвтэж байгаа хүнд өвчтэй хүмүүсээс коронавирус илрээгүй. Давтан шинжилгээ хийсэн, бас илрээгүй. Зургадугаар сард тусгай үүргийн онгоцоор 2000 орчим хүн ирнэ гэсэн тооцоолол байгаа. Тэр хүмүүсийг хүлээж авах бэлтгэлээ хангаж байна. Цэргийн төв эмнэлгийг бүрэн чөлөөлж, ариутгал, халдваргүйтэл хийж байгаа. Бид өмнө нь мэдээлж байсан, коронавирус хүүхдэд олон чиглэлээр зовиур өгч байна гэж. Тиймээс бид хүүхдийн эмч, сувилагчдыг бэлтгэж, сургалт хийж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Дорноговь, Говьсүмбэр аймагт сургалт хийсэн. Энэ долоо хоногт Увс зэрэг аймгуудад сургалт зохион байгуулж байна” хэмээлээ.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.
ХӨСҮТ-өөс гарсан 44 хүн “Энх саран” сувилалд дахин тусгаарлагдаж байгаа. Бид сувилалд байхад нь хоёр, гэртээ гарсны дараа дахиад хоёр удаа шинжилгээ авч байна. Өнөөдрөөс эхлээд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тэргүүтэй баг гурав хоног Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа” хэмээлээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
823 Comments
Like!! Thank you for publishing this awesome article.
Hi there, after reading this amazing paragraph i am as well delighted to share my knowledge here with friends.