Коронавирустэй холбоотойгоор манай улсад хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Үүнээс улбаалж ард иргэдийн амжиргаа муудаж, албан байгууллагууд хаалга барих дээрээ тулаад байгааг хэн хүнгүй мэдэж байгаа байх.
Тиймээс Засгийн газар, Онцгой байдлын комиссоос болж буй процессыг арай хөнгөвчлөх зорилгоор арилжааны банкууд болон, банк бус санхүүгийн байгууллагуудыг үйл ажиллагаандаа уян хатан нөхцлийг барьж, иргэдийн нуруун дээрх ачааг бага ч болов хөнгөлөх үүрэг даалгавар өгөөд байгаа юм. Энэ дагуу банкууд болон холбогдох газрууд иргэдэд хөнгөлөлттэй нөхцөл олгож, зээлтэй иргэдийн үндсэн зээлийг тодорхой хугацаанд хойшлуулж, хүүг нь авах байдлаар зохицуулалтыг хийгээд байна. Мөн Монгол банкинд хар данс үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаа юм.
Гэтэл “Нэткапитал” ББСБ, “Мацумод” ББСБ гэх мэт зарим нэр бүхий банк бус санхүүгийн байгууллагууд зээлээ төлж чадахгүй байгаа иргэдийн зээлэнд дарамт үүсгэж, алданги тооцож улам хүнд байдалд оруулаад байгаа талаар иргэд гомдол гаргаж эхэллээ.
Ядаж алданги тооцохгүй байж болдоггүй юм байх даа
Манай сайтад “Нэткапитал” ББСБ-д машины зээлтэй иргэн Г холбогдсон юм. Тэрбээр тухайн байгууллагад өргөдөл гаргаж гурван сарын хугацаанд үндсэн зээлээ бус хүүгээ төлж явахаар тогтжээ. Ингээд өнгөрсөн дөрөвдүгээр сард машины зээлийнхээ хүү болох 124 мянган төгрөгийг тус ББСБ-ын дансанд байршуулахад, машины татварын мөнгө хурааж авчээ. Өөрөөр хэлбэл, иргэн Г-ийн тушаасан хүү болох 124 мянган төгрөгөөс машины татварын мөнгө гэж 60 гаруй мянган төгрөг суутгаж авсан байгаа юм. Ингээд хүүгээ бүрэн гүйцээж хийгээгүй гэдэг шалтгаанаар өдөр, өдрөөр алданги тооцож явж байгаа талаар иргэн Г манай сайтад хандлаа.
Энэ мэт зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байгаа иргэд л цөөхөн байгаа болохоос биш банк бус санхүүгийн байгууллагуудад зээлээ төлж чадахгүй, алданги нэрийдлээр өр зээлээ дийлэхээ байсан зээлдэгчид олширч байгаа юм.
Эцэст нь гэж хэлэхэд, өдөр өнгөрөх тусам зээлийнх нь хүү нэмэгдэж, алданги тооцогдож ард иргэдийн амьдрал маш хүнд болж байна.
Enter.mn
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
6 Comments
Like!! Thank you for publishing this awesome article.
I learn something new and challenging on blogs I stumbleupon everyday.