Шинэ Дэли дэх Монголын ЭСЯ-наас анхааруулга гаргасан байна. Тус анхааруулгад “Улсын Онцгой Комисс (УОК) Энэтхэг улс руу тусгай захиалгат нислэг үйлдэх шийдвэрээ өөрчлөөгүй. ЭСЯ эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн нэрс, хүсэлтийг тодорхой саналын хамт ГХЯ-ны Консулын газарт болон УОК-т хүргүүлсээр байгаа. Тусгаарлах байр, эмч, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ, ОХУ, Япон, Турк, БНСУ дахь цагийн байдал, тэнд байгаа иргэдийн хүсэлтийг харгалзан татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулна гэдгийг УОК, ГХЯ мэдэгдсэн.
Карнатака муж дахь Гоман, Сера хийдүүдэд болон бусад газарт суралцаж буй лам-оюутнууд, өмнөх нислэгээс үлдсэн иргэдийг яаралтай татан авах талаар төвийн холбогдох байгууллага судалж байна. Энэтхэгт суралцаж байгаа лам-оюутнуудыг эх оронд нь буцаах ажиллагааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангуулахад ЭСЯ-тай хамтран ажиллаж байгаа дээрх хийдийн лам оюутнууд, тэдний ар гэрийнхний төлөөлөл–Мөнхтуяа (Фейсбүүк хаяг: Tuya Tuya), зохицуулагч ламтан Батбаатар, Баттогтох нарт энэ дашрамд талархал илэрхийлье.
Амаргүй энэ цаг үеийг бидний цөөхөн монголчууд дам үг, цуу ярианд автахгүй, эв нэгдэлтэй, гар, сэтгэл нийлж ажилласнаар даван туулах болно. ЭСЯ Энэтхэгт оршин суух визийн хугацааг хэтрүүлсэн, хилээр гарах зөвшөөрөл аваагүйгээс саатуулагдсан зарим иргэдийн асуудлыг суугаа орны зохих байгууллагуудад уламжилж цаг алдалгүй шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. УОК тусгай захиалгат нислэг үйлдэх шийдвэр гаргасан үед Энэтхэгийн дотоодод “Зам явах” болон тусгай захиалгат нислэгийн зөвшөөрлүүдийг мэдүүлэх бэлтгэл ажил үргэлжлэн хийгдэж байна.
Тиймээс, Улаанбаатар хотноо 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал, хоногийн 50 мянган төгрөг буюу нийт үнэ нэг сая 50 мянган төгрөгийг ар гэрийнхнээрээ дамжуулан ОБЕГ-ын ХААН банкны 5084538375 тоот дансанд тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичиж тушаах, Сovid-19-ийн шинжилгээ хийлгэж баталгаажуулсан байх шаардлагатай. Нэг дор олон хүн цуглахгүй, амны хаалт, гар ариутгах шингэнийг базааж бэлтгэх, бээлий, малгай, битүү хувцас өмсөх, хоорондын зайг барих зэргээр хувийн хамгаалалт, халдваргүйтлийн дэглэм баримтлахыг зөвлөе. Элчин сайд Г.Ганболд, Элчин зөвлөх Ч.Бүрэнбаяр, Зөвлөх Л.Энхболд нартай холбогдох асуудлаар ажлын цагаар холбогдож болно” гэжээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
3 Comments
403048 718177Wow, cool post. Id like to write like this too – taking time and real effort to make a good article but I procrastinate too much and never seem to get started. Thanks though. 376590
671354 446926OK 1st take a excellent look at your self. What do you like what do you not like so considerably. Function on that which you do not like. But do not listen to other people their opinions do not matter only yours does. Work on having the attitude that this is who youre and if they dont like it they can go to hell. 89979