Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн талд өчигдөр орой дөрвөн хүүхэд тогтоол усанд живж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. “Ханталст” ХХК-ийн эзэмшлийн газарт цүнхээл ус тогтсон байсан бөгөөд Дэнжийн мянгаас хүүхдүүд тоглох гэж очоод дөрөв нь эндсэн юм. Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өгөв.
Тэрбээр “Амь насаа алдсан дөрвөн хүүхэд 11-15 настай байсан нь тогтоогдсон. Хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан. “Ханталст” ХХК-ийн барилгын суурийг ухсанаар тогтоол ус үүссэн тус газарт хүүхдүүд тоглож байхдаа живж, амь насаа алдсан. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэл нээгээд, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гурван хүүхэд ус руу орж живж эхлэх үед ах нь дүүгээ аврах гэж араас нь орон амь насаа алдсан байна.
Энэ асуудалд ААН, иргэн бүр хаана хаана анхаарах хэрэгтэй. Урин дулааны цаг ирж байгаа тул хүүхдүүдээ хараа хяналтгүй гол ус руу явуулахгүй байхыг анхааруулж байна” гэв.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
2 Comments
546942 742350really good post, i surely really like this website, keep on it 620427
376221 946201you got a quite superb web site, Sword lily I found it via yahoo. 235912