- Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш 25 жил өнгөрчээ. Үндсэн хуулийн ерөнхий зорилт нь “Монголын ард түмэн бид: улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.” гэсэн байдаг. Монголын өнөөгийн байдал нь Үндсэн хуулийг боловсруулж байсан тэртээ 1992 оны үеэс нийгэм, эдийн засаг, улс төрийн хувьд ихээхэн өөрчлөгдсөн бөгөөд иймээс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн юм. Тодруулбал өнгөрсөн 25 жилийн хугацаанд улс төрөөс хараат бус, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог тодорхой болгох, төрийн хариуцлага, сахилга батыг сайжруулах, хууль хэрэгжүүлэх тогтолцоог өөрчлөх асуудлыг шийдвэрлэх нийгмийн шаардлага бий болоод байсан юм.Үндсэн хууль батлагдсанаас хойш Улсын Их Хурал 2000 онд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд өөрчлөлтийн талаар иргэд олон нийтийн дунд “дордуулсан долоон өөрчлөлт” хэмээн шоглон нэрлэгдсээр ирсэн.
Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Улсын Их Хурлын гишүүдээс 2000, 2011, 2012, 2015 онуудад Монгол Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлж байсан. Ийнхүү ард иргэдийн санал тусгагдах нь зүйтэй тул Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор “2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т “…эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ.” гэж баталсан байна. Мөн Монгол Улсын Их Хурлаас Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан бөгөөд тус хуульд “Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлох”-д зөвлөлдөх санал асуулгыг заавал явуулахаар хуульчилсан. Үүний дагуу Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг 2017 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулсан. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаар захирамжаар 62 санаачлагатайгаар байгуулсан байдаг.Монгол Улсын Их Хурлын 2017 оны 24 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд энгийн санамсаргүй түүврийн аргаар 1570 иргэнийг сонгон улс орон даяар санал асуулгыг явуулсан байна. Санал асуулгад хамрагдсан 1515 иргэнээс 785 иргэнийг сонгон 2 дахь шатны судалгаанд 669 иргэн оролцжээ.
Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэд дараахь өөрчлөлтүүдийг дэмжиж саналаа өгсөн байна. Үүнд:
1. Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах;
2. Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн зарим бүрэн эрхийг өөрчилж, хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасах;
3. Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх;
4. Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод /орон нутгийн харьяалалтай/, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар Монгол Улсын Үндсэн хуульд бэхжүүлэх, баг, хороо, тосгоны Засаг даргыг улсын чанартай хот болон сум, дүүргийн Засаг дарга шууд томилдог болох;
5. Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах. саналууд багтжээ. Хэдийгээр үндсэн хуульд өөрчлөлт орсон ч ард иргэдийн дунд хуулийн өөрчлөлтийн тухай мэдээ, мэдээлэл дутмагхан байсаар байна. Иймээс ард иргэдэд мэдээлэл хүргэж ажиллах нь чухал болоод байгаа. Иргэн бүр хариуцлагатай байж, хуулийнхаа нэмэлт өөрчлөлттэй танилцахыг уриалж ажиллах нь зүйтэй болов уу Сэтгүүлч Э.Энхчимэг
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
683 Comments
I’m the owner of JustCBD label (justcbdstore.com) and am trying to broaden my wholesale side of company. It would be great if anybody at targetdomain is able to provide some guidance 🙂 I thought that the most ideal way to accomplish this would be to talk to vape shops and cbd stores. I was hoping if someone could suggest a trusted site where I can buy CBD Shops B2B Mailing List I am already considering creativebeartech.com, theeliquidboutique.co.uk and wowitloveithaveit.com. Not exactly sure which one would be the most suitable choice and would appreciate any advice on this. Or would it be easier for me to scrape my own leads? Suggestions?
неспособность организации полностью удовлетворить требования кредиторов субсидиарная ответственность тема знакома каждому