Монголчуудад орос школ байдаг гэж л сонсож байснаас орос хүнтэй төстэй гэж сонсож байсан нь ховорхон санагдана. Гэтэл манай томчуудын дунд В.Путин стайл дэлгэрээд эхэллээ. Үүнийг анзаарсан зарим хүн хүний царай зүс, эдлэл хэрэглэл, пи ар маркетинг дуурайх яах вэ. Ажлын арга барил, улс орондоо хэрэгжүүлж буй зөв зүйтэй зүйлийг нь дуурай гээд хэлчихмээр санагдаж байгаа байх.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хотын даргаас нь эхлээд төрийн өндөр хэргэм зэрэгтнүүд нь бусдыг дуурайж, ижилсхээр ичгэвтэр ч юм шиг. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан нар “Түүнийг хэн сайн дуурайх вэ” тэмцээнд оролцохоор тохирсон гэлтэй байсхийгээд л В.Путин стайл гаргаад явчих төлөвтэй шүү.
Одоо бараг ард түмэн Ерөнхийлөгч Х.Баттулга сайн дуурайсан, У.Хүрэлсүх тааруухан гэж мэтгэлцэх юмуу хаашаа ч юм.
Станфордын их сургуулийн сэтгэл судлалын профессор Албэрт Бандура-н хүний зан ааш генээр удамшдаг биш, эргэн тойрныхоо хүмүүсийн хийж буй үйлдлийг даган дуурайх замаар бүрэлддэг гэдгийг харуулах судалгаа, туршилтыг хийж байжээ. Товчхондоо тухайн судалгаагаар бидний хэлдгээр хүчирхийлэл хүчирхийлэгчийг бий болгодог гэдэг шиг ууртай дээрэлхүү нэгнийг харж өссөн хүүхэд уур ууцаартай нэгэн болж хувирахад, найрсаг эелдэг нэгнийг харж өссөн хүүхэд илүү эелдэг нэгэн болж төлөвших хандлагатай байдгийг нотолж.
Хэрэв ийм бол манай томчууд В.Путиныг дуурайснаар хэрхэн яаж өөрчлөгдөхийг цаг хугацаа бидэнд тун удахгүй харуулаад өгөх нь ээ. Хүүхэд л дуурайдаг гэдгийг хамгийн төгс няцааж өгсөн хүмүүсээр тэднийг мөн нэрлэе.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
3 Comments
890093 108693Nicely written articles like yours renews my faith in todays writers. Youve written data I can finally agree on and use. Thank you for sharing. 461729
139079 94552The vacation particular deals offered are believed as a selection of possibly the most preferred and therefore within your budget all over the globe. Quite numerous hostels can be proudly located inside property which is accented who has striking seashores encouraging crystal-clear rivers, contingency of an Ocean. hotels compare rates 439192