Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Х.Батсүрэнг өөрийнх нь хүсэлтээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.
Тиймээс өнөөдөр Улсын Дээд Шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн хуралдаж, Ерөнхий шүүгчийг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Тус хуралдаанаас шүүгчдийн олонхын санал авсан Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Өмнө нь буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн УДШ-ийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Д.Ганзоригийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлж байсанч уг саналын Ерөнхийлөгч хүлээж аваагүй юм. Чухам яагаад татгалзсан үндэслэлээ тайлбарлаагүй ажээ. Харин энэ удаад Д.Ганзоригийн нэрийг дахин Ерөнхий шүүгчид томилуулахаар ийнхүү Ерөнхийлөгчид мэдүүлээд байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
5 Comments
3805 215100Vi ringrazio, ho trovato che quanto scritto non sia completamente corretto 159727
642851 321857Good post, properly put together. Thanks. I is going to be back soon to have a look at for updates. Cheers 929631