-ОХУ-аас иргэдээ татан авах ээлжит ажиллагааны бэлтгэл ажил хийгдэж байна-
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Эрхүү, Улаан-Үд, Кызыл хотууд дахь Ерөнхий консулын газрууд ОХУ-д оршин сууж буй иргэд, ялангуяа оюутан залуучуудыг бүсчлэн ээлж дараалан эх оронд нь хүргэх ажлыг холбогдох яам, байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа билээ.
Өмнө нь Батлан хамгаалах яамны захиалгаар ОХУ-ын цэргийн их, дээд сургуульд суралцагчдыг, түүнчлэн Эрхүү, Улаан-Үд хот дахь Ерөнхий консулын харьяа тойргийн хотуудад амьдарч, суралцаж буй иргэд, оюутнуудыг эх оронд нь хүлээн авсан бол энэ удаад ОХУ-ын Европ тивийн хэсэг дэх хотуудын иргэд, оюутнуудыг Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай захиалгат нислэгээр 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр, Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хотуудын иргэд, оюутнуудыг Хиагт-Алтанбулагийн хилийн боомтоор мөн оны тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд хэсэгчлэн хүлээн авахаар холбогдох яам, байгууллагууд хамтран ажиллаж байна.
2020 оны тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар ОХУ-ын хэмжээнд эх орондоо буцах хүсэлт гаргасан 1000 орчим монгол иргэд байгаа бөгөөд энэ удаагийн татан авалтаар тэдний 50 орчим хувь нь эх нутагтаа очих юм.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам энэ цаг мөчид тавдугаар сарын 25-ны өдрийн шууд нислэг (Онгоц нь 170 хүртэлх зорчигчийн суудалтай)-т бүртгэх иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, Улсын Онцгой комисст хүргүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү жагсаалтад нэгдүгээрт, сургууль болон дотуур байрны эрүүл ахуй, халдвар тархалтын байдал нь хүндэрч, монгол оюутнуудыг нутагт нь буцаах боломж гарсан даруйд эх оронд нь хүргэх ажлыг зохион байгуулахыг Элчин сайдын яамнаас албан ёсоор хүссэн сургуулийн оюутнууд, хоёрдугаарт, тухайн хотод ганц хоёроороо сурдаг, өмнө нь нутаг буцах хүсэлтээ гаргасан оюутнууд, гуравдугаарт, бага насны хүүхэд болон жирэмсэн, архаг, суурь өвчтэй иргэд, дөрөвдүгээрт, аль болохоор эмэгтэй оюутнуудыг тус тус бүртгэж байгаа болно.
Бүртгэлд хамрагдах иргэдэд дээр дурдсан шалтгаанаас гадна нутаг буцахаар өмнө нь бүртгүүлсэн, тийзийн болон тусгаарлах байрны зардлыг төлсөн, коронавирусын шинжилгээ хийлгэж халдваргүй гэдгийг нотолсон лавлагаатай байх зэрэг нийтлэг шалгууруудыг тавьж байгаа бөгөөд шууд нислэгээр зорчих иргэдийн нэрсийн жагсаалтыг Улсын Онцгой комисс эцэслэх юм.
Улсын Онцгой комисс Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Ерөнхий консулын газруудтай хамтран хийж буй энэхүү ажиллагаа цаашид үе шаттайгаар үргэлжилнэ гэж Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
910 Comments
I am the co-founder of JustCBD Store company (justcbdstore.com) and I’m presently seeking to expand my wholesale side of business. I am hoping anybody at targetdomain can help me 🙂 I thought that the most effective way to accomplish this would be to reach out to vape stores and cbd retail stores. I was hoping if someone could recommend a trustworthy site where I can get Vape Shop B2B Email Marketing List I am already looking at creativebeartech.com, theeliquidboutique.co.uk and wowitloveithaveit.com. Unsure which one would be the very best choice and would appreciate any advice on this. Or would it be simpler for me to scrape my own leads? Suggestions?
Если у ООО нет денег на погашения долгов имейте ввиду субсидиарная ответственность будет намного сложнее и проблематичнее