Улс төр гэдэг бэл бэнчин сайтай, хувийн бизнестэй, намдаа өгөх мөнгөтэй эрхмүүдийн орж гардаг нэгэн салбар болоод байна. Хувийн компаниа хүү, охиндоо өвлүүлж байгаатай адилхан улс төрийн халаагаа бас залгамжлуулдаг болж. Сайн аавын буянд сайхан яваа хунтайж нар улс төрд л багтахгүй бол болох оо байчихдаг юм уу даа?
Тодруулбал “МАК”-ийн тодотголтой Н.Номтойбаяр. Тэрээр ноотой, ноцтой мэдээний тэргүүн нүүрийг олон жил чимж явсан. Энэ удаад харин сонгуульд бие даан нэр дэвшихээр болоод байна. Учир нь түүнийг унасан дээр нь өшиглөсөн гэх юм уу даа. Нам нь. Уг нь Н.Номтойбаярын хувьд овоо төлөвшиж, улс төрийн хар хүн болох тийшээгээ чиглэж байсан. Яамны сайд хийх богинохон хугацаандаа чамгүй олон ажил амжуулсан, чадварлаг түшээ гэдгийг ойрын хүмүүс нь хэлдэг юм билээ. Харамсалтай нь овилгогүй ааш араншингаасаа болж намынхаа лидерүүдэд нүд үзүүрлэгдсэн. Түүний хувьд Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгт нэр холбогддог.
Дараагийн хунтайж бол “Их засаг”-ийн гэх Н.Учрал. Дуулж хуурдаж явсан түүнийг “ТИМОН” гэхээр андахгүй биз ээ. Залуу хүний эрч хүчийг уул нь ч нэг харуулж л яваа гишүүн. Гэхдээ л хунтайж байлгүй яахав. Түүний аав Н. Ням-Осор улс төрд бас хүчээ үзээд амжсан нэгэн. Гэр бүлээрээ олны эчнээ танил гэх юм уу даа. Н.Учралын хувьд өөгүй юм шиг байсан ч үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг алдарт ЖДҮ-ээс зээл авсан хэрэгт нэр холбогдоод авсан. Үүнээсээ болоод нэр дэвших эрхээ хасуулах хэмжээнд асуудал хурцдаж байсан ч нэртэй айлын зүстэй хүү ямартаа ч энэ удаагийн сонгуульд СХД-ээс дахин нэр дэвших нь.
Удаах хунтайжаар УИХ-ийн гишүүн Г.Тэмүүлэнг нэрлэж болох юм. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн дарга асан Ч.Ганзоригийн хүү. Аавынхаа буянаар хоёронтоо УИХ-д үзэх гэж байна. 2016 онд түүнийг УИХ-ын сонгуульд нэлээд хэмжээний мөнгө цацаж байсныг нутгийн иргэд одоо ч ярьдаг. Энэ бол мэдээж Монгол Улсын төсвийн тал хувийг бүрдүүлдэг, саалийн үнээ гэгдэх Эрдэнэт үйлдвэрийн мөнгө гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Дөрвөн жилийн өмнө эрхэм түшээг аавыг нь бодож сонгосон юм байж. Харин энэ удаад Архангайнхны сонголт хэн дээр тогтохыг мэдэхгүй юм.
Олон хунтайж дундаас онцлох нэг нь бас байна. ЭКС ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар. Хунтайж болгон орж болоод байхад эцгийн шийрийг хатаахаас ч яахав. Гэхдээ үүнийгээ нийгмийн захиалга гэж аятхайн нэрлэчихээд байгаа юм. Гэвч Н.Энхбаярыг, Э.Батшугарыг Монголчууд төдийлөн сайхан хүлээж авахгүй л байх. Э.Батшугарын хувьд залуугаасаа өндөр албан тушаалд очиж, улсын төв банкны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан нэгэн. Хамгийн гол нь бусад хунтайж нар шиг аавынхаа сайн нэрийг худалдаж идэх боломжгүй. Түүнийг эцгийн муу нэр үргэлж дагадаг.
За эцсийн хунтайж гэх тодотголыг П.Мөнхтулгад үлдээе. Түүнийг Эрчим хүчний яамны дэд сайд асан Ө. Пүрэвбатын хүү гэдгээр нь олон нийт андахгүй. Мөн олон мисс бүсгүйчүүдийн дунд эргэлдэж ниссэн эрвээхэй гэж ойр тойрныхон нь хочилдог. Тэрбээр энэ сонгуульд арын сайхан хангайн алаг цэцгэн дунд эргэлдэхээр эргэлт буцалтгүй шийдсэн бололтой. Тэрээр ард түмний хандиваар “Эрх чөлөө” гэх нэртэй цэцэрлэгт хүрээлэн байгуулж яваад сураг алдарсан. Тэгтэл сонгууль айсуй чимээнээр тун идэвхтэй энэ ажилдаа эргэн орж, дахиад л хандив гуйж яваа.
Сайн аавуудын олон хунтайж нараар улс төр дутаад л байгаа юм байлгүй дээ. “Босс” аавын хүүхдүүд авна л гэсэн бол авна орно л гэсэн бол орох нь дээ. Манай аав танай ааваас баян гээд хүүхдүүд хоорондоо муудалцах бий дээ халаг.
Үргэлжлэл бий...
Э.Энхчимэг
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
879 Comments
I am the co-founder of JustCBD Store label (justcbdstore.com) and I am currently seeking to develop my wholesale side of company. It would be great if someone at targetdomain is able to provide some guidance ! I thought that the most effective way to do this would be to reach out to vape shops and cbd stores. I was really hoping if anybody at all could recommend a reputable site where I can purchase CBD Shops Sales Leads I am currently examining creativebeartech.com, theeliquidboutique.co.uk and wowitloveithaveit.com. Not exactly sure which one would be the very best selection and would appreciate any assistance on this. Or would it be easier for me to scrape my own leads? Ideas?
процесс, требующий очень вдумчивого и аккуратного подхода читайте ответы юристов банкротство юридических лиц а так же банкротство фирмы с долгами