2020 оны сонгуулиар чамгүй олон Засаг дарга болон асангууд нэр дэвшихээр болжээ. Эдгээр нэр дэвшигч нарын түүчээнд Орхон аймгийн Засаг дарга Л.Батлутыг нэрлэж болох юм. Түүний хувьд Засгийн газрын 248 дугаар тогтоолыг их л “эвтэйхэн”-ээр өөрт ашигтайгаар эргүүлж чадсан нэгэн. Тодруулбал, өөрийн туслах, эргэн тойрны хүмүүсдээ найман ширхэг орон сууц бэлэглэж, энэ талаар нь асуудал дэгдэнгүүт “яагаад болдоггүй юм” гэж хээвнэгхэн хариулаад зогсож байх жишээний. Үүгээр зогсохгүй Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт намын дүү нараа дэмжиж өгөөч гээд албан бичиг хүртэл хүргүүлж явсан сурагтай. За энэ ч яахав хүмүүст туслах гэсэн сэтгэл байж болох ч 340 сая төгрөгөөр албан томилолт нэртэй зугаалга хийснийг нь олон нийт ихэд шүүмжлэлтэй хүлээж авсан байдаг юм.
МАН-аас нэр дэвшиж буй дараагийн засаг ноён бол Өмнөговийн Н.Наранбаатар. Зам бариагүй байж сайхан машин хөлөглөдөг гэдгээрээ нутгийн зон олонд “алдартай”. Түүний “Мөнх Хадаа” ХХК-аас 150 нэр төрлийн машин 8.6 тэрбум төгрөгөөр авсан баримт дэлгэгдэж олон нийтийн гайхшралыг төрүүлээд авсан.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН орон нутгийн квотдоо засаг ноёдыг түлхэж өгсөн нь үүгээр дуусахгүй. Дараагийн хүн бол Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд. Албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэгдэж АТГ-т шалгагдаж байсан удаатай. Энэ явдал одоогийн гурван жилийн өмнө сөхөгдөж байсан гэхээр өдгөө хэрэг явдал нэг тийш цэгцэрсэн биз ээ.
Энэ бүгд бол МАН-аас нэр дэвших эрхээ өвөртөлсөн Засаг ноёд. Харин одоо АН-аас ирэх сонгуульд өрсөлдөх Засаг ноён Д.Батсайханы талаар цөөн мэдээллийг хүргье.
Д.Батсайханыг ард иргэдээсээ “хандив цуглуулагч” гэж нутгийн иргэд тодорхойлдог. Чухам яагаад ингэж нэрлэдгийг цухас дурьдахад тэрбээр аймгийн Загастайн даваанд 67 км замыг ард түмний хандиваар барих ажлыг эхлүүлээд эцэстээ цуцалсан байдаг. Угтаа тухайн зам нь улсын төсвийн тодотголоор хийгдээд дуусчихжээ. Үүгээр юу илэрхийлэх гээд байгааг уншигч та тунгаана биз ээ.
Эрдэнэ вангийн дүүрэгт Засаг ноёны алба хашдаг С.Одонтуяад намынхан нь итгэл хүлээлгэж энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлжээ. Түүний талаарх сайн, муу мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа олонтаа бий. Ямартаа ч тэрбээр дахин даагаа нэхэж энэ удаагийн парламентэд хүч үзэхээр шулууджээ. Төрийн түшээ байхдаа түүнийг юу хийсэн бэ гэдэг асуултанд хариулахад бэрх. Чухам яагаад дахин, дахин даагаа нэхэж улстөрд орох гэж улайраад байдгийг цаг хугацаа харуулах биз ээ.
Э.Энхчимэг
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
3 Comments
ene uls tor gej togloom bish shdee ene malnuud zailah hergtei shunltai garuud
751916 191578excellent points altogether, you just received a logo new reader. 93828