Хотын даргын цаасан дээрх захирамж бодит байдал хоёр алд дэлмийн зөрүүтэй хэрэгжиж байгааг юун түрүүнд онцлоё. Хүн ардыг олноор нэг дор цугларуулахгүй байхыг захирамжиндаа тодотгож өгсөн хэрнээ баар цэнгээний газар, бүжгийн клуб, спорт заал зэргийн үйл ажиллагааг нээж, цагийн хуваарийг уртасгасан.
Үүний үр дүн, цаашид буух зураглалыг өнөөдөр “шоучин” гэгдэх залуус маань тодоос тод харуулаад өглөө. Уг нь Нийслэлийн Засаг дарга хийгээд холбогдох газруудын захирамж, тогтоол, шийдвэрүүд дээр иргэд үйлчлүүлэгчдийг олноор нэг дор байршуулахгүйгээр цагийн болон хоорондын зайг зохицуулах, халдваргүйтгэлийг 2 цаг тутамд хийх, иргэдийн биеийн халууныг шалгаж нэвтрүүлэх зэргийг тусгаж өгсөн байгаа юм. Гэтэл цагийн хуваарийг нь уртасгаад өгсөн дээрх газрууд энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангах нь бүү хэл, сонсож дуулаачгүй байх жишээний.
ENTER.MN тавдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө хотын төвийн баар цэнгээний газруудад захирамжийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгааг тандлаа. Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг газрууд 00.00 цаг хүртэл ажиллах болсноо бүгд мэдэж байгаа хэрнээ захирамжийн бусад заалтыг төдийлөн мөрдөж ажиллахгүй байгаа нь сурвалжлах явцад ажиглагдаж байлаа.
Нэгэнт л баар цэнгээний газруудаар үйлчлүүлэх эрх нь иргэдэд байгаа юм чинь маск зүүж, гараа тогтмол ариутгахыг шаардах нь бодит байдалтай нийцэхгүй байж болох ч тухайн байгууллага, аж ахуй нэгжийн зүгээс хариуцлагатай байж шаардлагатай арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй юм. Ядаж л үйлчлүүлэх иргэдийнхээ тоог хязгаарлаж, ариун цэврийн өрөө, шаардлагатай хэсгүүддээ гарын ариутгалын шингэн байршуулах, санамжаа цаг үетэйгээ холбож өөрчлөх, орж гарч байгаа иргэдийн халууныг хэмжих зэргийг хийж байх учиртай санагдана. Үүнд нь холбогдох газрууд ч хяналт тавих ёстой.
Харин түүнийг нь дагаж мөрдөх, маскаа зүүх, гараа ариутгах бол хувь хүн бүрийн өөрсдийнх нь ухамсар юм.
Ямартаа ч Хотын даргын захирамж, бодит байдал дээрх хэрэгжилт хоёр хэрхэвч авцалдахгүй, амьдралаас тасарсан “зөвшөөрсүгэй”, “сунгасугай”, “тогтоосугай”, “болгосугай” байгааг шөнийн цэнгээний газрууд, түүгээр үйлчлүүлэх залуус өнөөдөр нотлоод өглөө.
Д.Дуулим
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
7 Comments
Like!! Thank you for publishing this awesome article.
I really like and appreciate your blog post.