УИХ-ын ээлжит сонгууль хоёр сар гаруйн дараа болно. Ирэх дөрвөн жил парламентад сууж, биднийг төлөөлөх эрхийн төлөө хэн өрсөлдөх бол хэмээн иргэд хүлээлттэй байна. Улс төрийн хүрээнд төдийгүй сонгогчдын дунд, тойрог усалж яваа горилогчид хэдийн гараандаа гарсан. Үүнээс дэвшигчдийн урьдчилсан прогнозыг таамаглаж болохоор байна. Сонгуулийн хуулийн дагуу намууд нэр дэвшигчээ хуулийн хугацаанд нэр дэвшүүлэн тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх учиртай. Харин түүний өмнө намын дарга нар хэнийг, хаана нэр дэвшүүлэх, хэнийг дэвшүүлж байж олонх болж чадах вэ гэдгээ тохирно.
Тэгвэл эрх баригч МАН-аас Нийслэлд нэр дэвшигчид аль хэдийн тодорсон гэх бор шувуу нисэж эхэллээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Д.Оюунхорол, Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Э.Бат-Амгалан нарын нэр дуулдаж байна. Б.Саранчимэг, Д.Оюунхорол нар тойргийн сонгогчидтойгоо дахин учрах нүүртэй юу үгүй юу гэдэг асуудал яригдах биз. Э.Бат-Амгалан нь НИТХ-ын төлөөлөгч. Түүнийг таних хүн цөөн, БЗД-ийн хот тохижилтын дарга байснаас өөрөөр намтар нимгэн залуу.
Баянгол дүүргийн тухайд ихэнхдээ цэнхэртдэг учир МАН-аас нэлээд болгоомжтой ханддаг. Тэгвэл энэ удаад Оргилын гэх тодотголтой Ж.Ганбаатар дахин нэр дэвшихээр яригдаж байна. Мөн парламентын луугаруудын нэг Д.Лүндээжанцангийн нэртэй хамт Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа нар дөрөө хоршуулахаар дуулдаж эхэлжээ. Чингэлтэй дүүрэгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Оюунчимэг, Шадар сайд Ө.Энхтүвшин нарын нэр яригдаж байна. Харин Хан-Уул дүүрэгт дүүргийн засаг ноён, НИТХ-ын Төлөөлөгч Ж.Алдаржавхлан, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан гэсэн гараад ирэх ч боломжтой нэлээд хүчтэй нэр дэвшигчдийн нэр дуулдаж байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар, Б.Гарамжав нарын хууччуултай хамт Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн нэр яригдаж байна. Засаг ноён Ж.Сандагсүрэн УИХ-д дэвшихээр санаа шулуудсан нь бүх телевизийн дэлгэцээр цацаж буй ярилцлага, нүд эрээлжлэм зураг хөрөгтэй түүний сошиал хуудсуудаас бэлхнээ харж болно.
Нийслэлийн захын гурван дүүргийн тухайд Улаанбаатар хотын нэг, хоёрдугаар хүмүүсийг дөрөөг нь нийлүүлэн зүүн тийш нам нь томилж байгаа аж. Тодруулбал, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар Багануур, Багахангай, Налайхад нэр дэвших бололтой. Тэдний хувьд Улаанбаатар хотын арав гаруй жилийн бугшсан асуудал болох утааг 60 орчим хувиар бууруулахад чухал үүрэгтэйгээр гар бие оролцсон гэдэг том пи-артайгаар сонгогчидтой нүүр тулах тул тэд хоёулаа гараад ирэх магадлал бүхий хүчтэй кандидатууд гэдгийг намын дарга мэдэж байгаа тул ийнхүү дэвшүүлэхээр болсон байж мэдэх юм.
Ямартай ч нийслэлд нэр дэвшигчдийн урьдчилсан дүр зураг ингэж гарсан бололтой. Харин тэдэнд итгэл хүлээлгэж, төлөөлөгчөөрөө илгээх эсэхийн нийслэлчүүдийн сонголт мэдэх учиртай. Дараагийн нийтлэлээр бид АН-аас нийслэлд нэр дэвшигчдийг зураглалаас танилцуулна.
Д.Дуулим
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
7 Comments
Like!! I blog frequently and I really thank you for your content. The article has truly peaked my interest.
I learn something new and challenging on blogs I stumbleupon everyday.