Монгол Улсад ковид-19 халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 4 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагаас 25-ны өдрийн 06 цагийн хооронд Нийслэлээс гарах, орох ачаа тээврээс бусад хөдөлгөөнийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зогсоосон.
Үүнтэй холбогдуулж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Гүнтийн давааны байнгын ажиллагаатай хяналт шалгалтын постоор орох, гарах замын хөдөлгөөнд зохицуулалт хийх тухай” А/268 дугаар захирамж гарч 04 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагаас 25-ны өдрийн 06 цагийн хооронд тус постоор орох, гарах ачаа тээвэр болон Ар гүнт, Өвөр гүнтэд оршин суугаа хаягийн бүртгэлтэй иргэдээс бусад хөдөлгөөнийг түр зогсоосон болно. Иймд иргэд та бүхэн тус постоор зорчихгүй байх, шаардлагагүй үед гэрээсээ гарахгүй байж ковид-19 вирусээс өөрийгөө болон гэр бүлээ урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
2 Comments
564904 502819I completely agree! I came over from google and am looking to subscribe. Where is your RSS feed? 917596
898366 423076Some truly wonderful content material on this web website , appreciate it for contribution. 615143