Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл 2020 оны 04 дүгээр сарын 02 – ны өдөр А/185 дугаар захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт газрын асуудлыг хянах, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий “Газар эзэмших,ашиглах эрхэд хяналт тавих” зорилготой ажиллах “Байнгын зөвлөл” – ийг байгуулсан.
“Байнгын зөвлөл” нь энэ хугацаанд 3 удаа хуралдаж 2017 оноос хойш шийдвэрлэгдээгүй хүлээлт үүсээд байсан иргэн,хуулийн этгээдийн 941 өргөдөл,хүсэлтээс 376 материалыг хянаж шалгаад 320 өргөдөл,хүсэлтийг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэсэн.Тухайлбал:
Газар эзэмших,ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах – 118,Газар эзэмших эрхийг хүчингүй болгох – 49,Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх – 153 өргөдөл,хүсэлтийг шийдвэрлэж ажиллаад байна.
Цаашид “Байнгын зөвлөл” нь иргэн,хуулийн этгээдийн газар эзэмших,ашиглах эрхийг баталгаажуулах,газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх,газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах ажлуудыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж,төрийн үйлчилгээг чирэгдэлгүй,хүнд сурталгүй,ил тод,шудрага зохион байгуулах зорилт тавин ажиллаж байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
6 Comments
Like!! I blog quite often and I genuinely thank you for your information. The article has truly peaked my interest.
These are actually great ideas in concerning blogging.