Эрдэс баялгийн салбарынхан Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлдгийн хувьд дэлхийн олон оронд тархаад буй COVID-19 вирусийн эсрэг сайн үйлсийн хандивын аяныг эхлүүлж байгаагаа мэдэгдэн албан бичгээ УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт өглөө. Энэхүү хандивын аянг сайд Д.Сумъяабазар дэмжиж байгаагаа илэрхийлж өөрийнхөө нэг өдрийн цалинг хандивлан хандивын аян эхлүүлж уриалж байгаагаа илэрхийллээ. Уг хандивыг Монгол Улсын Засгийн газраас вирусийн эсрэг авч буй арга хэмжээг дэмжих, өмнөд хөршийн ард түмэнд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлэхэд зориулж байгаа юм.
БНХАУ-д хандив өргөх уриалгыг “Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци” ТББ, “Монголын геологийн холбоо” ТББ, “Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо” ГҮТББ, “Монголын Үндэсний Аж үйлдвэрийн зөвлөл” ТББ, “Монголын нефть, хийн Үндэсний ассоциаци”, “Монгол Нүүр ассоциаци”, “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ болон бусад холбоод нэгдэж нэг өдрийн цалингаа хандивлахаа мэдэгдлээ.
Эрдэс баялгийн салбарынхан нэг дэлхийн иргэд болохоо ухамсарлаж хувийн болон ажлын байрны эрүүл ахуйд онцгой анхаарч, урьдчилан сэргийлж хүн төрлөхтний өмнө тулгараад буй бодит аюулыг хамтдаа даван туулахын төлөө COVID-19 вирусийн эсрэг нэгдэхийг уриаллаа
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …