Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсын Хууль зүйн яамнаас зарлаад буй өршөөлийн аяны талаарх мэдээллийг ард иргэддээ түгээж байна. Тодруулбал, БНСУ-ын Хууль зүйн яамнаас 2019 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл оршин суух хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд өршөөлийн аян өрнүүлж байгаа аж. Аяны хүрээнд сайн дураараа нутаг буцаж байгаа гадаадын иргэдэд дараах хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлэхээр болжээ.
- Сайн дураараа нутаг буцаж буй иргэдийг торгуулиас чөлөөлж, “сайн дураар нутаг буцсан” гэх тодорхойлолтыг олгон, БНСУ-ын хилээр гарсан өдрөөс хамаарч доор дурдсан хугацааны дараа БНСУ-д дахин ирэх богино хугацааны виз /С-3, 90 хоног/ олгохоор болсон байна.
- 2019.12.11-2020.03.31 хооронд нутаг буцвал 3 сарын дараа
- 2020.04.01-2020.04.30 хооронд нутаг буцвал 4 сарын дараа
- 2020.05.01-2020.05.31 хооронд нутаг буцвал 5 сарын дараа
- 2020.06.01-2020.06.30 хооронд нутаг буцвал 6 сарын дараа
Өршөөлийн аяны хүрээнд нутаг буцан, виз авч дахин БНСУ-д ирээд оршин суугаа хаягаа албан ёсоор бүртгүүлж, оршин суух хугацаандаа эрх зүйн зөрчил гаргаагүй тохиолдолд дараагийн удаа ирэхэд нь нэг жилийн хугацаатай /С-3, 90 хоногийн, олон удаагийн виз/ олон удаагийн виз олгох ажээ.
Энэ хугацаанд нутаг буцсан иргэд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах виз “Е-9” бүртгүүлэх эрх олгохоос гадна суралцах /D-2/, дадлагажигч /D-4/, хөрөнгө оруулагч /D-8/ виз мэдүүлэх эрх үүснэ.
More from БНСУ-ын Консул
БНСУ-ын ЭСЯ визний журмаа шинэчилжээ
БНСУ-ын Элчин сайдын яам өнөөдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс визний журмаа шинэчилжээ.Шинэчлэгдсэн журмыг энд дарж үзнэ …
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар …
Элчин Сайд Жон Жэ Нам Дархан-Уул, Сэлэнгэ аймагт албаны айлчлал хийж, төслийн үйл ажиллагаатай танилцлаа
2018.10.30(Мягмар)-11.2(Баасан) өдрүүдэд Элчин Сайд Жон Жэ Нам Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажлын айлчлал хийж, орон нутгийн удирдлагуудтай албан уулзалт хийхийн зэрэгцээ …
5 Comments
Like!! Great article post.Really thank you! Really Cool.
When I originally commented I clicked the -Notify me when new comments are added- checkbox and now each time a comment is added I get four emails with the same comment. Is there any way you can remove me from that service? Thanks!