УИХ-ын чуулганы /2019.11.14/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон 63 гишүүн 100 хувийн саналаар батлав.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт /6.2 дахь заалт/-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснөөс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, баялаг ой, усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн өмч мөн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж шударга хүртээхэд чиглэнэ” хэмээн тусгажээ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалтыг Засгийн газрын хуралдаанаар батлах бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу иргэдийг оролцоог хангасан нээлттэй хэлэлцүүлгийг 30 хоногийн дотор явуулж, УИХ-аар хэлэлцэх юм.
Дашрамд дурдахад, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн засаглал, хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар судалж, Баялгийн сангийн тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамжаар байгуулсан. Уг захирамжийн хэрэгжилтийн хүрээнд Баялгийн сан болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эрх зүйн байдалтай холбоотой харилцааг зохицуулсан анхдагч хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Техникийн ажлын хэсэг байгуулснаар дэлхийн адил төрлийн бусад сангуудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, мөн өмнө нь хэрэгжиж байсан Хүний хөгжил сан болон одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Ирээдүйн өв сан” зэргийг харьцуулсан судалгаа зэргийг хийсний дүнд энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
3 Comments
Like!! I blog frequently and I really thank you for your content. The article has truly peaked my interest.
504380 767605Wow, incredible weblog layout! How long have you been blogging for? you make blogging appear effortless. The overall appear of your internet site is great, as well as the content! 313711