БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай Хотын Ардын засгийн газар хамтран 2 дахь удаагийн “Хятадын Олон улсын Импортын Экспо”-г 2019 оны 11 дүгээр сарын 5-20-ны өдрүүдэд Шанхай хотноо зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд энэ жил нийт 67 улс орны 3893 аж ахуйн нэгжүүд оролцохоор Шанхай хотод ирсэн бөгөөд Монгол Улсыг төлөөлөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Энэхүү “Экспо”-гийн үеэр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын үзэл
санааны хүрээнд Монгол Улсын павильоныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Уул уурхай, хүнд үйлдвэр, Аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн бодлого, үйл ажиллагааг харуулсан агуулгаар энэ жил анх удаагаа гаргаж байгаа юм.
“Хятадын Олон улсын импортын экспо” нь Хятадын засгийн газраас гадаад худалдааг сурталчлах, зах зээлээ илүү нийтэд нээлттэй болгохыг тууштай дэмжиж буйг илэрхийлсэн санаачлага бөгөөд жил бүр зохион байгуулснаар дэлхийн улс орнуудын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дэлхийн худалдаа, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх,
нээлттэй дэлхийн эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх зорилготой юм.
Экспогийн үеэр “Хунчяо олон улсын эдийн засгийн форум” зохион байгуулагддаг бөгөөд форумд улс орнуудын төр, засгийн өндөр түвшний албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид оролцож дэлхийн эдийн засгийн чиг хандлага, олон улсын худалдаанд тулгарч буй асуудлуудын талаар санал солилцдог.
Монгол Улсын Үндэсний хөгжлийн газраас Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулна.
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …
4 Comments
Like!! Really appreciate you sharing this blog post.Really thank you! Keep writing.
404734 427079You produced some decent points there. I looked on the net to the concern and identified many people go together with together with your web internet site. 639280