"Залуу инженерийн үндэсний чуулган”-ыг угтсан “Уул уурхайн салбарын хөгжилд-Залуу инженерүүдийн оролцоо” салбар хэлэлцүүлэгт 180 гаруй залуу инженер оролцов. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр Аж үйлдвэрийн IV хувьсгалын эринд үндэсний хүний нөөцийн цогц бодлогыг боловсруулж, цаашид төрийн бодлогын нэг хэсэг болон хэрэгжүүлэх нь зүйтэйг онцолсон. Нээлтийн үгийг бүрэн эхээр хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Уул уурхайн салбарын хөгжилд – залуу инженерүүдийн оролцоо” салбар хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн нийт инженерүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Монгол улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны эхний 9 сарын байдлаар 13.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөгөөр өсч, нийт үйлдвэрлэлийн 73 хувь буюу 9.5 их наяд төгрөгийг уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл эзэлж байна. Мөн Монгол улс эхний 9 сарын байдлаар 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум америк долларт хүрч, үүнээс гадаад худалдааны нийт экспорт 5.9 тэрбум америк доллар болж, нийт экспортын 90 орчим хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспорт эзэлжээ. Түүнчлэн 2019 оны 3 дугаар улирлын байдлаар 1.9 их наяд төгрөгийг татвар хураамж хэлбэрээр төвлөрүүллээ. Улсын хэмжээнд энэ оны гуравдугаар улирлын байдлаар 770 мянган бүртгэлтэй ажилтан байгаагийн 8 хувь буюу 61 мянган ажилтан нь уул уурхай, олборлох үйлдвэрийн салбарт ажиллаж байна. Үүний 4 мянга нь дээд боловсролтой инженерүүд, мөн 4 мянга орчим нь тусгай мэргэжлийн ажилчид байна.
Өнөөдөр дэлхий нийтээр Аж үйлдвэрийн IV хувьсгал, хиймэл оюун ухаан, тоон технологид суурилсан өндөр бүтээмжтэй технологийн эрин зуун ирж буй талаар ярьж, улс орнууд онцгой анхаарч, хүн бүрт ашигтай байлгах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд улс орнуудын Засгийн газар, төр, хувийн хэвшлийн компаниуд, олон улсын байгууллагууд хамтран хэлэлцэж, хэрхэн шилжилт хийх талаар ажиллах болсон.
Үндэстэн дамнасан корпорациуд бэлтгэн нийлүүлэгч компаниудыг нэг платформд нийлүүлж, үйл ажиллагааны зардал, цаг хугацааг хэмнэж чадснаараа улам хүчирхэгжиж, аливаа нэг улс заавал өндөр технологийн үйлдвэржсэн орон байх эсэхээс үл хамааран платформд нэгдэх, түүнийг удирдах боломжийг бүхий л улсуудад орон зай харгалзахгүйгээр олгож, оролцогч нь болох үүд хаалгыг нээж өгч байна.
Манай улсын хувьд энэхүү өөрчлөлтөд өөрсдийгөө бэлтгэж түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, үйлдвэрлэл, тээвэр, логистик, худалдаа, үйлчилгээ, санхүүгийн бүх салбарт хамтын ажиллагааны цоо шинэ хэлбэрийг бий болгох шаардлага тулгараад байгаа юм. Харин технологигүй, хөрөнгөгүй, боловсон хүчингүй улсуудын хувьд энэ аж үйлдвэрийн хувьсгал хөгжлийн хязгаар болох эрсдэлтэй төдийгүй даяарчлагдаж буй энэ үед оршин тогтнож үлдэх эсэх асуудал хөндөгдөхөөр харагдаж буйг судлаач, эрдэмтэд ярьж сануулах боллоо.
Үйлдвэрлэлийн шат дамжлагыг ухаалагжуулж, автоматжуулснаар үйл ажиллагааг оновчлох, зохицуулах чадвартай болгож хүнээс хамааралтай хүчин зүйлсийг ихээхэн багасгаж, технологид суурилсан, зардал хэмнэсэн, хүртээмжтэй байдлыг нэмсэн аргуудыг түлхүү дэмжиж чадсанаар амжилтад хүрэх нөхцөл бүрдэхээр байна.
Бидний өмнө ойлгож ирсэн хүний амьдралын, улс үндэстний үнэ цэнэ бүтээдэг уламжлалт томъёолол өөрчлөгдөж байна. Хувь хүний оюуны чадамж дээр нэмээд сэтгэлийн чадамж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, Монгол хүний бүтээмж, үнэ цэнэ дэлхийд гайхагдах, үнэлэгдэх боломжтой болно. Хурдтай хувьсан өөрчлөгдөж буй энэ өөрчлөлтийг цаг алдалгүй мэдэрч, бүтээлчээр сэтгэж чадсан хувь хүн, компани, улс орон хөгжиж, үр шимийг нь хүртэх нь тодорхой юм. Энэхүү шинэ эрин хувьсгалд улс орон бүр голлох тоглогч нь байхыг зорьж, тэргүүлэх чиглэлээ болгон авч үзэж байгааг харгалзан манай улс энэ асуудалд онцгой анхаарч, Монгол Улс Засгийн газраас 2018 онд “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-г батлан гаргаж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ба 2020 он гэхэд аж үйлдвэрийн IV хувьсгалыг эхлүүлэх суурийг бүрдүүлэх зорилт дэвшүүлээд байна.
Уул уурхайн салбарт инновацийг дэмжсэн бодлого, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэл, салбар хоорондын уялдааг хангасан нэгдсэн мэдээллийн сан бүхий платформ зайшгүй шаардлагатай.
Мөн Аж үйлдвэрийн IV хувьсгалын эринд технологид суурилсан хариуцлагатай уул уурхайг бий болгоход авьяаслаг чадвартай инженерүүдийг бэлтгэх, дадлагажуулахад онцгой анхаарч үндэсний хүний нөөцийн цогц бодлогыг боловсруулж, цаашид төрийн бодлогын нэг хэсэг болон хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Ирээдүйд өсөн нэмэгдэх уул уурхай, аж үйлдвэрлэл, аялал жуулчлал, органик бүтээгдэхүүний эрэлтийг хангах боломж бидэнд байна. Энэхүү боломжоо цаг алдалгүйгээр зөв ашиглаж, эдийн засгийн өсөлтийг зөв удирдан чиглүүлж чадвал иргэн бүхэнд, айл болгонд үр шимийг нь хүртээх нөхцөл бүрдэнэ.
Дэлхий нийтэд өрнөөд буй энэхүү үйл явц, технологи, инновацийн хөгжлийн шинэ эрин үе бидний өмнө хэдэн тэрбум хүнтэй асар том зах зээлийг нээж өгч, Монголчууд биднээс болон энэ танхимд хүрэлцэн ирсэн залуу инженерүүд та бүхнээс нээлттэй байдал, хурд хүч, бүтээлч хандлагыг шаардаж байна. Монгол улсын тэргүүлэх салбарын мянга мянган залуу инженерүүдийн төлөөлөл болсон та бүхний бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн өндөр ур чадвар улс орны хөгжилд төдийгүй уул уурхайн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулна гэдэгт итгэж байна.
Та бүхэнд өнөөдрийн чуулганаараа цаашид бид юу хийх, юу хийхийг зорих талаар нээлттэй ярилцаж санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, баг болон хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
Та бүхэнд амжилт хүсье.
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …
710 Comments
Like!! I blog frequently and I really thank you for your content. The article has truly peaked my interest.
I simply want to mention I’m beginner to weblog and definitely loved this web-site. More than likely I’m going to bookmark your blog post . You actually have remarkable articles. With thanks for sharing with us your website.