Засгийн газар, томоохон хөтөлбөрийн ажлын хэсгүүд хуралдаж, ажиллаж эхэлсэн байна. Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг өнөөдөр /2019.7.15./ хуралдлаа. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан ажлын хэсгийн тус хуралдаанаас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг "Алсын хараа 25" буюу 2020-2045 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр байхаар үечлэлийг тогтсон байна.
Ингэхдээ 2045 он хүртэл тав, таван жилээр хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах юм байна. Мөн уг хөтөлбөрийг "Монгол хөгжлийн загвар" гэхээр тогтжээ. Энэ нь дэлхийн дэвшилтэт онолтой амжилттай хослуулсан мэргэжлийн бөгөөд уламжлалын Монгол хөгжлийн загвар байх аж. Мөн энэ нь аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хэрэгжихээрээ онцлог тул эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг инженер, тэр дундаа мэдээллийн технологи байхаар тооцжээ.
Ер нь аль ч улс орон хөгжлийн алсын хараагаа тодорхойлсон хөтөлбөртэй байдаг. Харин Монгол Улс анх удаа ийм хөтөлбөр боловсруулж, түүнийхээ дагуу хөгжлөө тодорхойлохоор болж байгаа нь энэ юм. Өөрөөр хэлбэл, манай улс үндэснийхээ онцлогт тохироогүй бодлогыг хүчээр нутагшуулах гэж оролдсон нь өнгөрсөн хугацааны алдаа болсон гэж судлаачид үздэг юм.
Түүнчлэн Урт хугацааны бодлоготой холбоотой асуудлуудыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэрхэх талаар судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг өнөөдөр ажиллаж байгаа юм байна. Засгийн газар ч маргааш /2019.7.16./ хуралдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар санал, дүгнэлт, намрын бэлтгэл ажлын тухайд албан даалгавар гаргах юм байна.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
2 Comments
807573 302098Normally I do not read post on blogs, but I wish to say that this write-up quite forced me to try and do so! Your writing style has been surprised me. Thanks, quite nice write-up. 818571
309997 306591Some truly marvelous work on behalf of the owner of this internet web site , dead great articles . 636672