“Онцгой жаргалант” сэргээн засах сувиллын газарт 2018 оны 05 сарын 11-ний өдөр
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Онцгой байдлын хэлтэс хамтран “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье-ХАМТДАА ШИЙДЬЕ” #зөвлөгөөнийг ОБЕГ-ын харьяа “Онцгой жаргалант” сэргээн засах сувиллын газарт 2018 оны 05 сарын 11-ний өдөр зохион байгуулахаар болжээ.
Дархан цаазат Богдхан уул, Хатан туул гол, эх орны томоохон үндэсний үйлдвэрлэгч байгууллага, аж ахуйн нэгж Хан-Уул дүүрэгт оршдог. Эдгээрийн бүрэн бүтэн байдал, хүний болон байгалийн давагдашгүй хүчин зүйлээс хамааралтай гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, #Онцгой байдлын тухай холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, дүүргийн хэмжээнд гарч буй #гамшиг осол, гал түймрийн тоо, хохирлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах, урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэхэд энэхүү зөвлөгөөний зорилго оршиж байгаа аж.
Тав, зургадугаар саруудад иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг.
Онцгой #байдлын асуудал эрхэлсэн шат шатны байгууллага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн #төлөөлөл /80 гаруй хүн/ хамтран “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье-ХАМТДАА ШИЙДЬЕ” зөвлөгөөнөөс #Зөвлөмжгаргаж, түүнийг нийтээр дагаж, мөрдөн болзошгүй аюулаас амь нас, эрүүл мэндээ #хамгаалахад анхаарч #ажиллах юм.
Зөвлөгөөний үеэр хаврын хуурайшилтын үе буюу тав, зургадугаар саруудад иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Иймд ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой #хээрийн #сургалт #дадлага энэ өдөр зохион #байгуулагдах аж.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
4 Comments
243154 470897There is noticeably a whole lot to realize about this. I suppose you produced certain good points in functions also. 472848
523423 782564This will probably be a fantastic website, might you be interested in doing an interview about how you developed it? If so e-mail me! 390218