Бусдыг С.Зориг агсаны хэрэгт буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурцад холбогдох хэргийг энэ сарын 25-ны өдөр харьяаллын дагуу гээд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг хамтран гүйцэтгэсэн, хамжигчаар оролцсон, мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулсан, хууль буруу ашигласан гэх зэрэг хэрэгт Б.Хурцтай хамт найман хүнд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд буй. Энэ дагуу шүүх товоо зарлаж удахгүй шүүх хурал нь болох юм.
Харин Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны дарга, Ховд аймгийн Мөст сумын харьяат, Улсын заан Мягмарсүрэнгийн төрсөн дүү Ц.Отгонжаргал гэх эмэгтэй ажилладаг юм байна. Ц.Мягмарсүрэн, Ц.Отгонжаргал нар Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржийн аавын ойрын хамаатан болохыг эх сурвалж мэдээлж байна. 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ховд аймагт ажиллахдаа Улсын заан Ц.Мягмарсүрэнг авч яваад Зэрэг, Мөст сумын заагт оршдог Цахир ууланд хамтдаа гарсан байдаг. Ингэхдээ Цахир ууланд ёс үйлдэж, 20 мянгатын дэвсгэрт цацаж байсан гээд л шуугиж байв.
Тэр үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Миний аав М.Цахиа Цахир ууланд төрсөн. Энэ Ц.Мягмарсүрэн заан чинь миний аавын ойрын хамаатан байгаа юм” гэж нутгийнхан, хамт явсан хүмүүстээ хуучилж байж. Улаанбаатарт ирээд удалгүй Ц.Мягмарсүрэнг ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны даргаар томилж, дэд хурандаа цолтой болгож байжээ. ийнхүү тохиолдлоор ч гэх үү томилгоогоор ч гэх үү Ц.Элбэгдорж, Б.Хурц хоёр шүүхийн танхимаар дамжуулан хүч үзэхээр болжээ.
Өнгөрсөн хугацаанд тэд нэгнийгээ С.Зоригийн хэрэг буруутай хэмээн олонтаа мэдэгдэж байсан билээ. Харин Ц.Мягмарсүрэн зааны дүү, Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргалын нөхөр н.Ганбатыг Б.Хурц АТГ-ын дэд дарга байхдаа ажилд авч байсан баримт байдаг байна. Нэг үгээр хэлэх юм бол, Б.Хурцыг Ц.Элбэгдоржийн аавын ойрын хамаатан, өөрийнх нь ажилд авч байсан хүний эхнэр болох Ц.Отгонжаргал шүүхээр болж байгаа ажээ. Шүүхийн шийдвэр юу гэж гарах бол гэдэгт олон нийт анхаарлаа хандуулж байна.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
1 Comment
238075 374942I genuinely like this weblog web site, will surely come back again. Make confident you carry on creating quality content material articles. 433740