БНСУ-ын Гадаад хэргийн яам/ГХЯ/-наас Монгол улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-ыг төсвийн хөрөнгийг зүй бусаар ашигласан хэрэгт сэжиглэн аудитын шалгалт хийх ажлыг яаравчлах шийдвэр гаргажээ.
БНСУ-ын Гадаад хэргийн яам нь тус ЭСЯ-ны элчин сайд Жонг Жэ Нам-ыг орон нутгийн түвшинд виз олголтын үйл явцад шударга бусаар хандсан, виз мэдүүлэгчийн хураамжийг хувьдаа завшсан, тус яамны ажилчидтай зүй бусаар харьцаж үг хэлээр доромжилдог, БНСУ-ын Гадаад хэргийн яаманд хуурамч тайлан илгээхийг шаардан дарамталдаг зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм байна.
Аудитын шалгалт хийх үндсэн шалтгаан нь тус улсын элчин сайд Жонг Жэ Нам нь ЭСЯ-ны төсвийн хөрөнгөөр өөрийн эгчдээ усан онгоцны буудал барих зөвшөөрөл олгосон гэдэг мэдээллийн эх сурвалж байсан бөгөөд БНСУ-ын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо/ҮЭХ/-нд олон удаа хуурамч тайлан, мэдээлэл илгээхийг ажилтнуудаас шаардан дарамталж иржээ.
БНСУ-ын ҮЭХ-ны зүгээс элчин сайдыг Монгол улсын виз мэдүүлэгч иргэдэд шударга бусаар хандан, виз зуучлагч нартай үгсэн хуйвалдаж удаа дараа хөндлөнгөөс нөлөөлж байсан гэж мэдүүлсэн байна.
БНСУ-ын Гадаад хэргийн яам Монгол улсад суух ЭСЯ-нд хийх шалгалтын ажлыг даруй эхлэхээ мэдэгдсэн бөгөөд аудитын дүгнэлт гарсан даруйд холбогдох арга хэмжээг яаравчлан авахаа мэдэгджээ.
WWW.MGLRADIO.COM
More from Консулын мэдээлэл
ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА
Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч …
Японд байгаа иргэдээс ШИЛЭГДСЭН 20 нь л эх орондоо ирнэ
Улсын онцгой комиссоос энэ сард гурван удаагийн тусгай үүргийн нислэг хийх урьдчилсан шийдвэрийг гаргаад буй. Тодруулбал, 12 дугаар сарын 16-нд …
БНСУ-ын ЭСЯ визний журмаа шинэчилжээ
БНСУ-ын Элчин сайдын яам өнөөдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс визний журмаа шинэчилжээ.Шинэчлэгдсэн журмыг энд дарж үзнэ …
2 Comments
698927 871167I adore reading and I conceive this website got some genuinely utilitarian stuff on it! . 887314
72495 942414Some truly good articles on this website , thankyou for contribution. 722609