Сүүлийн үед салбарын яамнаас үндэсний бахархалт шонхор шувууг гадагшаа олон тооноор нууцаар гаргасан гэх мэдээлэл гарч эхэлсэн. Мөн Байнгын хорооны хуралдаан дээр Ж.Энхбаяр Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувууг зарсан байна гэх мэдээллийг хийсэн билээ. Тэгвэл энэ асуудалд БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат тайлбар хийхдээ “Миний бие шонхор шувуутай холбоотой ямар ч асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулаагүй. Мөн Засгийн газрын хуралдаанаар шонхор шувуутай холбоотой ямар нэг асуудал огт хэлэлцээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Өмнө нь 2011 оныг хүртэл идлэг шонхор шувууг арилжааны шугамаар гадагш нь гаргадаг байсан. 2013 оны Н.Алтанхуягийн Засгийн газрын тогтоолоор идлэг шонхор шувууг арилжааны шугамаар гаргахыг хориглосон тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөг үйлчилж байгаа. Энэ тоог яаж гаргаад байгааг мэдэхгүй байна. Ж.Энхбаяр гишүүн энэ тооныхоо задаргааг өөрөө хэлэх байх. Миний бие Засгийн газрын гишүүнээр томилогдсоноосоо хойш өнөөдрийг хүртэл шонхор шувууны асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулаагүй гэдгийг дахин хэлье” гэсэн юм.
Тэгвэл Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл “Би Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн байхдаа БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбаттай олон удаа уулзаж ангийн тухай асуудлыг зөв болгоё гэж ярилцлсан. Тэр дундаа шонхорын наймааны асуудлыг хөндөж тавьсан юм. Тэрээр ч арай хэтэрчихсэн зүйл байна лээ гэж саналаа хэлж байсан. Гэвч одоо шахаанд орчихсон явж байна. Шонхор шувуу бол Юнеско, Дэлхийн өвд бүртгүүлсэн амьтан. Гэтэл түүнийг хамгаалах, түүх соёлоо сэргээх асуудал нэн хурцадмал болчихлоо. 2023 онд энэ асуудлаар тайлангаа тавина. Энэ дээр жишээ нь юу ярьж хэлэх гэж байгаа хүмүүс юм бүү мэд. Дандаа худалдсан, нууц тогтоолоор хуйвалдсан, бэлэглэсэн гээд яриад сууж байх юм уу” хэмээн байр сууриа илэрхийллээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
5 Comments
Like!! Really appreciate you sharing this blog post.Really thank you! Keep writing.
I just want to tell you that I am just all new to blogging and site-building and truly liked this web page. Probably I’m planning to bookmark your blog post . You really have excellent articles. Thanks a bunch for revealing your webpage.