Газрын тосны салбарт Монголчуудын оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад бодлогын хүрээнд төр засгаас дэмжиж өгөх шаардлагатай байгаа талаар салбарын мэргэжилтнүүд онцолж байна.
Тухайлбал уг салбарт монгол аж ахуй нэгжүүдээс цөөхөн тооны газрууд туслан гүйцэтгэгчийн ажил явуулдаг ч, байнга ПетроЧайна Дачин Тамсаг гэх мэтийн гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд нь Монгол кoмпанийг шахдаг, тэднийг ямар нэг асуудлаар хавчиж боодог талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл энэ удаад Дорнод аймгийн Матад сумын 19-р талбайд туслан гүйцэтгэх ажил явуулдаг 10 гаруй монгол компанийн үйл ажиллагааг зогсоож, тог цахилгааныг нь тасалсан талаарх мэдээлэл бидэнд ирээд байна. Уг талбайд үйл ажиллагаа явуулж буй 4 хятадын кемпүүд ямар нэгэн цахилгааны хязгаарлалтгүйгээр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр байгаа боловч Чойбалсан хотын цахилгаан станцаас эх үүсвэрээ авч буй тог нь Монгол компаниудад хүрч үйлчлэхгүй байна.
Одоогоор монгол кoмпaниудын үйл ажиллагаа зогссон, цахилгааныг нь тасалсан учир шалтгаан тодорхойгүй хүндхэн нөхцөл байдал үүсээд байгаа гэдгийг Дорнод аймгийн газрын тосны 19-р талбайгаас өчигдөр бидэнд мэдээллээ.
More from Мэдээ
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
1 Comment
683334 394268Hi, Neat post. Theres a problem along along with your site in web explorer, could test this IE nonetheless is the marketplace leader and a very good portion of people will omit your excellent writing because of this problem. 960408