БНСУ-д манай улсын 40 орчим мянган иргэд ажиллаж амьдардаг ба өдөрт дунджаар 400 гаруй иргэн БНСУ-руу зорчихоор виз мэдүүлж байна.
Энэ нь БНСУ-ын ЭСЯ-ны ажлын ачааллыг нэмэгдүүлж визний хариу гарах хугацааг уртасгах нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл 2018 оны байдлаар 30 хоногт визний хариу гардаг байсан бол, өдгөө ажлын 75 хоног болон өөрчлөгджээ. Энэ мэт хүчин зүйлүүдээс болж Монголчууд хууль бус арга замаар тус улсыг зорих тохиолдлууд нэмэгдсээр байгааг БНСУ-ын Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ.
Тэгвэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэг хүнээс 2-2,5 сая вон авч нийт 70 сая воноор 30 гаруй Монгол иргэн Чэжү арлын усан боомтоор хууль бусаар нэвтэрсэн гэдгийг Солонгос улсын хууль хүчний байгууллага тогтоожээ. Эдгээр Монголчуудыг хууль бусаар нэвтрүүлсэн 35 настай эрэгтэй А (солонгос иргэн), 28 настай эмэгтэй В (монгол эмэгтэй) нарыг гуравдугаар сарын 22-нд илрүүлжээ. Хэргийг Бусаны Прокурорын байгууллагад шилжүүлээд байна. Уг хэрэгт сэжиглэгдсэн 2 иргэнийг эхнэр нөхөр байж болзошгүй хэмээн таамаглаж байна.
Энэ асуудлаас болж Чэжүрүү ирж байгаа зорчигчдыг шалгах ажиллагаа өндөрсөж эхэллээ.
(Суудлын тэрэгний багаажнаас монгол эмэгтэй олдож, баривчлагдлаа)
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …