Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, JCI хамтран “Нэг хором” аяныг зохион байгуулж байгаа. Нэг хором уураа тэвчиж чадалгүй бусдын биед хохирол учруулсан бол хүчин төгөлдөр хэрэгжиж буй Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээж, насан туршдаа ял шийтгэлтэй гэсэн тодорхойлолттой болдог. Харин хохирсон нэг нь насан туршийн эрүүл мэндээ алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлтэй. Харин хормын уур бухимдлын улмаас бусадтай зодолдож эрүүл мэндээрээ хохирч үлдсэн иргэд Шүүх эмнэлгээр гэмтлийн зэргээ тогтоолгож гэмтлийн зэргээс хамаарч холбогдогч этгээдэд хариуцлага хүлээлгэдэг. Үүнтэй холбоотойгоор ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Нэг хормын уур омгоо барьж дийлээгүйн улмаас бусдын биед гэмтэл учруулсан бол хохирсон хүний гэмтлийн зэргийг Шүүхийн шинжилгээний байгууллага тогтоодог. Танайд жилд хэчнээн хүн гэмтлийн зэрэг тогтоолгох шинжилгээ хийлгэж байна вэ?
-Улсын хэмжээнд ШШҮХ-нд жилдээ 26 нэр төрлийн 69 мянга гаруй шинжилгээ хийж байгаа. Үүний 27 мянга буюу гуравны нэг нь гэмтлийн зэрэг тогтоолгох шинжилгээ хийлгэдэг. Гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээний 16.5 мянгад нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу энгийн үгээр бол зодооны хохирогчдод шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг. Өөрөөр хэлбэл, бид жилд хийж байгаа шинжилгээнийхээ тав хуваасны нэгийг энэ төрлийн гэмт хэргийн шинжилгээнд зарцуулж байна. Нийт шинжилгээний 60-70 хувь нь зодооны хохирогчид гэсэн үг. Энэ нь гурван сая хүн амтай Монгол Улсын хувьд маш өндөр үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, аливаа асуудлыг уур, бухимдлаар шийддэг болсны нэг илрэл нь юм.
-Хэдээс хэдэн насны хүмүүс ихэвчлэн гэмтлийн зэрэг тогтоолгох шинжилгээнд хамрагддаг вэ?
-Жил, жилийн судалгаанд 25-35 насны буюу ид сурч боловсрох, хийж бүтээх насны залуус гэмт хэргийн хохирогч, холбогдогч болоод явж байгаа юм. Статистик мэдээллээр энэ хүмүүсийн 42 хувь нь эмэгтэй, 58 хувь нь эрчүүд байдаг. Хүний эрүүл мэндийн байдлын эсрэг гэмт хэрэг нь гудамж талбай, баар, ресторан, гэр бүл, ахуйн нөхцөлд, ажлын байран дээр гарч байна. Үүний цаад нөхцөл шалтгаан нь янз бүр байдаг. Хамгийн гол нь түрхэн зуурын уур бухимдлаас болж, бие биенийгээ цохиж гэмтээдэг. Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар хулгайн гэмт хэрэг нь өндөр хувьтай байдаг. Гэтэл хулгайн гэмт хэрэг нь мөнгөн дүнгээр хохирол нь илэрхийлэгдэж байдаг. Хүний эрүүл мэндийг үнэлэх эрх зүйн тохиролцоо нь байхгүй. Зөвхөн гэмтлийн зэргээс хамаарч мөнгөн хохирол илэрхийлэгддэг. Нэг нь уур бухимдлаа барьж чадаагүйн улмаас хүнийг хохироогоод ял шийтгэлтэй гэсэн хар толбыг насаараа зүүж байна. Харин нөгөө нь эрүүл мэндээрээ хохирч хөгжлийн бэрхшээлтэй иргэн болдог.
-Гэмтлийн зэргийг хүнд, хөнгөн, хүндэвтэр гэж ангилаад байдаг шүү дээ. Яг ямар гэмтэл нь хүнд, ямар нь хүндэвтэр гэмтэл болчихдог юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-2014 онд Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журам гэж байдаг. Энэ журамд хүний биед учирсан гэмтлийг хүнд, хүндэвтэр, хөнгөн гэж ангилдаг. Гэмтлийн зэрэг тогтоолгохоор ирж байгаа 16.5 мянган хүний 1300 нь хүнд гэмтэл. 2500 орчим нь хүндэвтэр, 13500 орчим нь хөнгөн гэмтэл гардаг. Зарим тохиолдолд 5000 гаруй гэмтэл тогтоогдохгүй шинжилгээ ирдэг. Хөнгөн гэмтэл гэж тодорхой хугацаагаар эрүүл мэнд нь сарниж байгаа үзэгдлийг хэлдэг. Хүний нүдэнд харагдах хөхөрч, няцарсан гэмтлийг хэлдэг. Харин хүндэвтэр гэмтэл нь эрүүл мэнд нь 28 хоног буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар хохирч байгаа гэмтлийг хэлдэг. Хүнд гэмтэл нь тухайн үедээ эмнэлгийн тусламж авахгүй бол тэр хүн нас барах байдлаар төгсдөг гэмтлийг хэлдэг.
Хөнгөн хэлбэрийн буюу 13500 орчим гэмтэл нь шинжилгээний 70 хувийг эзэлж байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжилгээний 70 хувь нь зөөлөн эдийн гэмтэл хамаардаг. Хамгийн наад зах нь тархи доргих, жижиг ясны хугарал зэрэг байна.
-Өдөрт гэмтлийн зэрэг тогтоолгох шинжилгээ хийлгэхээр хичнээн хүн ирдэг вэ?
-Өдөрт 60-70 хүн ирдэг. Зарим тохиолдолд буюу ачаалал ихтэй өдрүүдэд 100, 120 ч хүрдэг.
-Ачаалал ихтэй үе гэхээр баяр ёслолын өдрүүд эсвэл энэ төрлийн гэмт хэрэг хамгийн их үйлдэгддэг баасан гараг багтдаг уу?
-Статистик судалгаа хийхэд Даваа, Мягмар гарагуудад ачаалал ихэссэн байсан. Энэ нь Баасан, Бямба, Ням гарагуудын архидалт нь цагдаагийн байгууллагад бүртгэгдээд манайд иртэл Даваа, Мягмар гараг болдог. Зарим талаараа манай байгууллагыг хагас бүтэн сайн өдөр хамаарахгүй 24 цагаар ажилладаг гэдгийг мэдэлгүй ажлын өдөр болохыг хүлээдэг учир бүх шинжилгээ Даваа гарагт ирдэг. Мөн баяр ёслолын өдрүүдэд ихэсдэг байгаа.
-Нэг хормын уур бухимдлаас болоод хоёр тал хоёулаа хохирч байна. Сэрэмжлүүлэг үүднээс юу хэлэх вэ?
-Хүний халдашгүй байдлын гэмт хэрэг нь өс хонзон санаснаас биш уур бухимдлаа нэг хором тэвчиж чадаагүйгээс цаашаа ямар үйлдэл, ямар үр дагавар гарахыг тооцоололгүйгээр бие биедээ гар хүрч байгаа үйлдэл юм. Тэгэхээр нэг хормын уур бухимдлаа уучлаарай гэдэг үгээр солих юм бол энэ гэмт хэрэг гарахгүй байх бүрэн боломжтой. Хүн уур нь хүрээд бусдыг цохимоор санагдах үедээ 10 хүртэл тоолох агшинд л уур бухимдал нь дарагддаг. Гэтэл түүнийг тэсч чадалгүй хүнд гар хүрснээр насан туршдаа хар толботой эсвэл насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй болж үлдэж байна.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …
4 Comments
508736 105425I believe your suggestion would be helpful for me. I will let you know if its function for me too. Thank you for sharing this beautiful articles. thanks a good deal 986061
490542 939678I cannot thank you fully for the blogposts on your web page. I know you placed plenty of time and effort into all of them and hope you know how considerably I appreciate it. I hope I will do precisely the same for yet another individual at some point. Palm Beach Condos 337871