Геологи, эрдэс зүйн ухааны доктор, Ерөнхийлөгчийн Уул уурхай, ашигт малтмалын асуудлыг хариуцсан орон тооны бус зөвлөх Ч.Хурцын хэлсэн 10 онцлох ишлэлийг тоймлон хүргэж байна. Түүний хувьд АИХ-ын дeпутатаар сонгогдож, ардчилсан Үндсэн хууль батлалцаж явсан, дөрвөн жилийн хугацаатай байнгын ажиллагаатай анхны УИХ-ын гишүүн, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны сайд гээд ухаад дуусахгүй баялаг намтартайгаас гадна Монголын уул уурхай, геологийн салбарын амьд толь гэж салбарынхандаа нэрлэгдэх нь бий.
Монгол Улс нефть боловсруулах үйлдвэрийг заавал барих ёстой
1. Сая тонн нефть олборлочихоод импортын шатахуун авдаг тэнэг улс Mонголоос өөр байхгүй.
2. Газрын тос, байгалийн хий, зэс, фосфор, хар төмөрлөг, агрохимийн түүхий эд, коксжих нүүрс, хүрэн нүүрсийг гүн боловсруулж чадсан тохиолдолд Монгол Улс хөгжихөд хачин амархан байна.
3. Монгол Улс нефть боловсруулах үйлдвэрийг заавал барих ёстой. Д.Эрдэнэбат сайдын боловсруулах үйлдвэртэй болъё гээд хашгираад байгаа нь зөв шүү дээ.
Дотоодын компаниуддаа давуу эрх олгож босгох нь чухал
4. Оюутолгой шиг нөөцтэй орд дэлхийд байхгүй ээ. Дэлхийн нэг номерын ордоо хүнд өгчихөөд өөрөө гуйлгачин царайлаад сууж байгаа бидний байдал юунаас эхтэй вэ гэхээр геологийн шинжлэх ухаан, геологичдоо ажилгүй болгосон төр засгийн муу үр дагаврын нөлөө.
5. Монгол Улсын ирээдүйг шинжлэх ухаан авч явна. Шинжлэх ухааныг шинжлэх ухааныг судалсан хүмүүсээр хийлгэдэг болохоос биш УИХ-ын гишүүд хийдэггүй юм.
6. Хөгжлийнхөө анхны үе шатад явж байгаа манайх шиг улс аль болохоор дотоодынхоо компаниудын өсч өндийх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Дотоодын компаниуддаа давуу эрх олгож босгох нь чухал.
Жижиг ордыг хувийн компаниуд сэглэж дууслаа, үүнийг зогсоох хэрэгтэй
7. Сүхбаатар, Дорнод, Дорноговийн нутагт байгаа жижиг ордыг хувийн компаниуд сэглэж дууслаа, үүнийг зогсоох хэрэгтэй.
8. Монголын геологич, үндэсний компаниуд хайгуул судалгааны ажил хийх гэхээр нөхцөл боломжийг нь ерөөсөө олгохгүй байна. Хөрөнгө мөнгөөр дэмждэггүй юм гэхэд бодлогоор дэмжиж болно оо доо. Геологи хайгуулын ажлаа гаднынхнаар хийлгэж, үндэсний мэргэжилтнүүдээ үгүйсгэдэг манайх шиг ийм улс ер нь дэлхийд байхгүй шүү.
9. Лиценз худалдах нэрээр Монголын газар нутаг баялагтайгаа гадаадын аль нэг компанийн мэдэлд очдог болсон. Хувийн ашиг сонирхолдоо хэт автсан хүмүүс хуулийн ганц заалтыг өөрчилснөөс болж ийм байдал үүсэж байна. Энэ бол улс орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалтай шууд хамаатай асуудал.
10. Анх оруулсан төслөө хэрэгжүүлж байна уу гэдгийг хянаад сууж байдаг Монголын төлөөлөгчийн газар байх ёстой. Тэр төлөөлөгчийн газар техник технологид нь бүгдэд нь хяналт тавих ёстой. Одоо хяналт тавих эрхгүй байхаар хуулиа хийсэн учраас хэрвээ Монголын орд газрыг сүйтгэчихээд гарахад бид яаж ч чадахгүй хэмжээнд хүрээд байна. Хариуцлага хүлээх хүн байхгүй.
Enter.mn
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …
1 Comment
950805 957718Good read, I just passed this onto a colleague who was doing just a little research on that. And he just bought me lunch since I discovered it for him smile So let me rephrase that: Thank you for lunch! 373464