Жүжигчин хүн бийлэгжүү айлд бэр ордгоос хүргэн болсон нь ховор. Тэгвэл марзан төрх, хошин яриатайгаараа алдартай Г.Анхбаяр “MCS”-ийн нэгэн захирлын хүргэн болж олныг гайхшруулаад авсан. Оройхон гараад ширүүхэн дайрна гэгч л энэ байх. Хосууд хэн, хэнийг нь дуурайсан хөөрхөн гүнжтэй ч боллоо. Жижиг Анхаа гэж ойр тойрныхон нь өхөөрдөх юм билээ.
Харин мань хүн сүүлийн үед ирээдүйн хүргэндээ их л санаа зовж байгаа гэнэ шүү. Хотын стрессээс дайжиж гэр бүлийнхэнтэйгээ амарч зугаалж яваа түүнд 10 секундын дотор 4 өөр араншин гаргаж байгаа охин нь их л хэцүү санагдав бололтой. Ямарсайндаа л ирээдүйн хүргэндээ санаа зовж байгаагаа цахим хуудсандаа постлохов.
За энэ ч яахав. Анхаа эхнэр охины хамт алдарт Мальдив, Шри-Ланкагаар аялаж явна. Цаг үеэ мэдэрсэн аялалын сонголтыг эдний гэр бүл хийж чаджээ.
Учир нь энэ онд аяллын тэргүүлэх чиглэл Шри-Ланка байх болно гэж аялал жуулчлалын “Lonely Planet” компани таамаг дэвшүүлээд байна. 30 орчим жил үргэлжилсэн иргэний дайны улмаас Шри-Ланкагийн аялал жуулчлалын салбар ихээхэн уналтад ороод байсан юм. Гэвч тус улсын иргэний дайн дууссанаар сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд аяллын тэргүүлэх чиглэл болоод байна. Харин Мальдивын бүгд найрамдах улс нь Энэтхэгийн далайд орших арлын улс юм. Энэтхэг болон Шри-Ланкагийн баруун өмнөд талд оршдог.1200 шүрэн арлаас бүрдэх Мальдив улс нь дэлхийн хамгийн том арал улс боловч Азийн хамгийн жижиг улсад тооцогддог.
Ингээд жүжигчин Г.Анхбаярын гэр бүлийн Энэтхэгийн далайн сувд гэж нэрлэгддэг үзэсгэлэнт Шри-Ланка, Дэлхийн топ 10 арлын 4-т ордог Мальдиваар аяласан атаархам гэрэл зургуудыг хамтдаа сонирхоё.
Д.Анир
More from Lifestyle
“Таван толгой түлш”-ийн баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэнэ
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр “Таван толгой түлш” компанийн баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа. Тэрбээр энэ үеэр баруун бүсийн үйлдвэрийг 2022 оны …
Дэлхийн загварын шоунд манлайлсан Монгол хүүхдүүд
Монголын загварын ертөнц ихэд өсөлт дэвшилттэй спортынхноос дутахгүй амжилт гаргаж явааг бид алгасах учиргүй. Тэгвэл чадварлаг ах эгч нарынхаа араас …
Шинэ жилээр би БАЛИ ЯВМААР БАЙНА
Шинэ жилийн баяр миний хувьд хамгийн том баяр. Өнгөрч буй жилийнхээ амжилт, алдааг дүгнэж ирэх ондоо хэрхэн юу бүтээхээ төлөвлөдөг …
1 Comment
276500 695099Dead pent topic matter, thanks for entropy. 580704