Газрын тосны салбарт тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдал энэ салбарт монголчуудынхаа оролцоог нэмэгдүүлэх, үндэсний компаниудаа дэмжих чиглэлээр бид цувралаар мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэж байгаа. Энэ удаад газрын тосны салбарт мэргэжлийн боловсон хүчин байдаг уу, тэд ажлын байраар хангагдаж чадаж байгаа юу зэрэг асуудлыг хөндөж байна.
Уг нь 1950-1969 онд Газрын тосны боловсруулах үйлдвэр Монголд байсан төдийгүй монголчууд өөрсдөө ажилладаг, цооног өрөмддөг, олборлодог, боловсруулдаг байсан гэх. Харин өнөөдөр Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд олноор орж ирж өрөмдлөг, олборлолтын үндсэн ажлуудыг гардан хийх болсон нь манай боловсон хүчнүүд яг нарийн мэргэжлийн ажлаа практикт хийж чадахгүй болох нөхцлийг бүрдүүлээд байна.
Тухайлбал, манай улсын өрмийн мэргэжлийн байгууллага, боловсон хүчнүүд газрын тосны өрөмдлөг хийх чадвартай, бүрэн боломжтой нь сүүлийн хагас зуун жилд эх орондоо төдийгүй Австрали, Армян, Касакстан, Мавритан, Конго, Серри Лион, Перу зэрэг олон оронд амжилттай ажиллаж, өндрөөр үнэлэгдэж байгаагаар нотлогдоно.
1995 оноос эдүүгээг хүртэл ШУТИС-д Газрын тосны өрөмдлөг, олборлолт, боловсруулалт, хадгалалт-тээвэрлэлт, барилга байгуулж, хийн хангамж-дамжуулалт зэрэг мэргэжлээр нийт 887 бакалавр, 75 магистр, 6 доктор бэлтгэгдсэн. 2017-2019 оны байдлаар энэ тоо улам нэмэгдсэн байх жишээний.
Гэтэл өнгөрсөн жилүүдэд Монгол Улсад газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” компанийн нэр бүхий удирдлагуудаас “Газрын тосны салбар нь Монгол Улсын хувьд шинэ тутам хөгжиж буй салбар тул мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа. Иймд манай газрын тосны салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд анхаарал хандуулж, газрын тосны мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж байна” хэмээн бидний амыг тагласаар ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, яг мэргэжлийн боловсон хүчнүүдийг нь ажлын байранд авахгүй хэрнээ ямар ч мэргэжлийн бус хүмүүсийг богино хугацааны сургалтанд хамруулж, үүнээс цөөн хэдийг нь ажилд авах байдлаар энэ салбарын хүний нөөцийн бодлогыг өөрсдөө зохиосоор өнөөдөртэй золгожээ.
Нөгөөтэйгүүр, манай Төр засгаас гаргасан ажиллах хүчний квотыг жолооч, тогооч, үйлчлэгч, манаач зэрэг туслах ажилчид, хямд ажиллах хүчнийг ажиллуулах замаар аргалдаг. Үүнд асуудал эрхэлсэн агентлаг, салбарын холбогдох газрууд нь муу анхаарч ирсэн гэдгийг энэ салбарын мэргэжилтнүүд дуу нэгтэй хэлэх биз ээ.
Тэгэхээр манай улсад газрын тосны мэргэжлийн боловсон хүчнүүд хангалттай бий. Энэ талаарх туршлага ололт амжилт ч бага биш. Харамсалтай нь тэдгээр хүмүүсийг дэмжих бодлого байхгүй, ер нь газрын тосны өрөмдлөг, олборлолтын ажлаа Монгол Улс цаашдаа дангаараа гүйцэтгээд явах боломж хумигдмал байгаа нь өнөөгийн нөхцөл байлаас тод харагдаж байгаа юм.
Тиймээс гадны орнуудад ажиллаж байгаа мэргэжлийн боловсон хүчнүүдийг өөрийн эх орондоо таатай нөхцөлд ажиллах боломжийг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдаас зөвхөн нарийн мэргэжлийн Зөвлөх түвшний хүмүүсийг л ажиллуулах эрхзүйг бүрдүүлэх хэрэгтэй байна.
Enter.mn
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …
2 Comments
489462 8695Hey There. I discovered your blog utilizing msn. That is a quite smartly written write-up. I will make confident to bookmark it and come back to read more of your valuable info. Thanks for the post. I will undoubtedly return. 550854
837750 3273Visiting begin a business venture about the web normally indicates exposing your products or services moreover provider not only to some individuals inside your town, but however to plenty of future prospects who may possibly be more than the internet many times. straightforward internet business 539723