Газрын тосны салбарт монголчуудын оролцоог нэмэгдүүлье сэдвийн хүрээнд салбарынхан хийгээд хэвлэл мэдээллийнхэн дуу хоолойгоо нэгтгэж эхлээд байгааг бид өнгөрсөн удаад мэдээлж байсан. Учир нь газрын тосны олборлолт хийгдэж буй 19, 21-р талбайд хятадын хөрөнгө оруулалттай компаниуд олноор ороод ирчихсэн, мөн ажлын байр, туслан гүйцэтгэгч шалгаруулах мэдээлэл хаагдмал, Монгол талаас ямар хяналттай ажилдаг нь ч тодорхойгүй байсаар өдийг хүрсэн. Тиймээс мэргэжлийн хүмүүс хийгээд газрын тосны салбарынхан нэгдэж энэ салбарт үйл ажиллагаа явуулж болохуйц монгол компаниудыг нэмэгдүүлье, мэргэжлийн боловсон хүчнүүдийг ажлын байраар хангахад бодлогын хүрээнд дэмжиж өгөе гэж уриалсаар байгаа юм.
Тухайлбал, Дорнод аймгийн Матад суманд яг газрын тосны чиглэлээр мэргэжил эзэмшсэн боловсон хүчнүүд байдаг ч өдийг болтол ажлын байраар хангагддаггүй. Ажилд орлоо ч мэргэжлийн хүрээнд өсч дэвждэггүй, яг мэргэжлийн ажлаа хийж чаддаггүй, хар бор туслах ажлуудад дайчлагддаг зэрэг асуудлууд тулгарч байгаа юм. Мөн туслан гүйцэтгэгчээр хэдхэн монгол компаниуд ажилладаг. Тэдгээрийг дээрээс нь хавчиж дарамталдаг, төр засгаас бодлогын хүрээнд огт дэмжиж өгдөггүй өдийг хүрчээ. Нөгөөтэйгүүр газрын тосны салбарт туслан гүйцэтгэгч хийж байгаа монгол тодотголтой компаниудаас цаанаа хятад эзэнтэй компаниуд ч цөөнгүй байдаг талаар салбарынхан нь онцолж байна. Өөрөөр хэлбэл, монгол хүний нэр дээр хятад иргэн компани байгуулаад хятадаасаа хэдэн тээврийн хэрэгсэл оруулж ирээд туслан гүйцэтгэгчээр ажилладаг тохиолдол бишгүй байдгийг энд дурьдах нь зүйтэй биз ээ.
More from Нийгэм
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
Ж БАТБАЯСГАЛАН Төрийн өмч гэхээр хамгийн бага үнэлгээтэй байх ёсгүй
Ж БАТБАЯСГАЛАН Төрийн өмч гэхээр хамгийн бага үнэлгээтэй байх ёсгүй https://www.youtube.com/watch?v=4NBzdJb5IJA
4 Comments
305738 823754How a lot of an appealing guide, maintain on creating far better half 329709
509203 391411Youre so proper. Im there with you. Your weblog is surely worth a read if anyone comes throughout it. Im lucky I did because now Ive obtained a entire new view of this. I didnt realise that this issue was so critical and so universal. You definitely put it in perspective for me. 370619