Дорнод аймгийн Матад сумын иргэдэд ундны усгүй болох аюул нүүрлээд байгааг, олборлолт явуулж буй Хятад компаниуд байгаль экологид ямар хор нөлөө үзүүлж буйг салбарын сайд, холбогдох газрууд анхааралдаа авахыг уриалж эхэллээ.
Тодруулбал, Матад суманд өрнөж буй газрын тостой холбоотой үйл ажиллагаанаас болж тус сум орон нутагт усны хомсдол үүсч байгаа аж. Матад суманд ганцхан гүний худаг байдаг. Үүнийх нь ус өдрөөс өдөрт татарч, иргэд өчнөөн цаг хүлээж байж ундны усаа татдаг болсон байна.
Тамсагийн сав газраас “ПетроЧайна Дачин Тамсаг” компани олборлолт явуулаад дариу 14 жил болсон байдаг. Энэ хугацаанд газрын тос дагасан хөгжил, мэргэжлийн боловсон хүчнүүдийн ажлын байр зэрэг асуудал шүүмжлэл дагуулсаар өдийг хүрсэн. Одоогоор байгаль сүйдээд байгаа төдийгүй малчид ундын усны хомсдол ороод эхэлсэн байгаа нь нутгийн иргэдийн хамгийн том асуудал болж эхлээд байгаа юм.
Салбарын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар “Хэдхэн жилийн дараа энэ компанийн гэрээний хугацаа дуусаад нутаг буцахад хаа сайгүй хорт бодис булсан газар, хэдэн хоосон контейнероос өөр зүйл үлдэхгүй нь. Төр Засгаас үүнд анхаарлаа хандуулж зөв бодлогоор явбал газрын тосны салбараа монголчууд өөрсдөө аваад явах боломжтой. Энэ салбарт байгаа цөөхөн хэдэн туслан гүйцэтгэгч монгол компаниудаа дэмжиж, мэргэжлийн боловсон хүчнүүдээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Цаашлаад Хятад компаниуд Монголын нутаг дэвсгэрт өөрсдөө хууль зохиож дураараа авирлаж байгааг таслан зогсоох цаг болсон” гэдгийг онцолж байна.
Medee.mn
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
1 Comment
192568 792018Nothing better than Bing discovering us a good site related to what I was searching for. 427775