Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэд, олон нийтээс төрийн байгууллага, албан тушаалтны хүнд сурталтай үйлчилгээ, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл, сургалт явуулах зорилго бүхий “Иргэний хяналтын төв”-ийг нээлээ. Нийслэлийн ГХУСАЗЗ, нийслэлийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлсэн энэхүү төв нь Дүнжингарав худалдааны төв, Драгон, Мишээл экспо, 6 буудал дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Нээлтийн арга хэмжээнд АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцов.
Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх стратегийг хэрэгжүүлж эхэлсэн
Иргэний хяналтын төвийн үйл ажиллагааг нээж АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн хэлсэн үгэндээ “Авлигатай тэмцэх үйл ажиллагаа нь цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө мөнгө шаардагддаг ажил. Манай байгууллага орон нутагт бүтцийн нэгжгүй тул улс орны хэмжээнд төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг хянахад зарим талаар бэрхшээл тулгардаг. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдаснаас хойш энэ нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээг иргэдийн хяналтад өгөх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх стратегийг хэрэгжүүлж эхэлсэн. Үндэсний хөтөлбөрт заасны дагуу бүх яам, агентлаг, аймгуудын ГХУСАЗЗ-ийн дэргэд иргэний хяналтын зөвлөл ажиллаж байгаа. Зөвлөлийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх, иргэд рүү илүү ойртох шаардлага байгаа гэдгийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд харуулсан. Тиймээс “Иргэний хяналтын төв”-ийг нээж байгаа нь энэхүү стратегийн зорилттой шууд уялдаж байгаа юм” хэмээв.
Мөн Нийслэлээс 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласан. Төрийн үйлчилгээг авлига, хувийн ашиг сонирхлоос ангид байлгахад иргэдийн оролцоо маш чухал хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан онцоллоо.
Цаашид Нийслэлийн 9 дүүрэг, Хангарьд ордны нэг цэг, Улаанбаатар хотын гаалийн бүрдүүлэлт, 3 дугаар шатлалын эмнэлэг /1, 2, 3 дугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, ЭХЭМҮТ, ГСҮТ/, Авто тээврийн үндэсний төвийн нэг цэгт “Иргэний хяналтын төв” байгуулж ажиллахаар төлөвлөж байна.
Авлигатай тэмцэх газар
More from Нийгэм
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
“УЛААНБААТАР ХОТЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ”-ИЙН АЖЛЫН ХЭСГИЙН V ДУГААР ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих …
1XBET НЭГДСЭН УАШТ-Д ОРОЛЦСОН ХОЛБОО БҮРТ 15 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
Спортын бооцоот тааврын 1ХBet Mongolia компани спорт холбоодыг дэмжих 1xBet Charity foundation хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрийн хүрээнд тус компани …
2 Comments
563730 2795An intriguing discussion is going to be worth comment. I believe that you can write read a lot more about this topic, might properly undoubtedly be a taboo topic but typically folks are inadequate to chat on such topics. To a higher. Cheers 829516
504204 954703Outstanding editorial! Would like took pleasure the specific following. Im hoping to learn to read a great deal far more of you. Theres no doubt which you possess tremendous awareness and even imagination. I happen to be really highly fascinated employing this critical information. 682118