Хотын даргын суудлын төлөө НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нар өрсөлдөж 55.8 хувийн саналаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун хотын даргаар сонгогдлоо.
Санал хураалтад нийт 43 төлөөлөгч санал хураалтад оролцож, 24 төлөөлөгчийн саналаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдоод байгаа С.Мөнхчулуун байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “НИТХ хуралдаад Нийслэлийн засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. НИТХ-ын 43 төлөөлөгч ирснээс 24 төлөөлөгч намайг нийслэлийн Засаг даргад дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар болоод байна. Нийслэл гэдэг том айлыг удирдаж явах нийслэлчүүдийн ажил амьдралын цаашдын асуудлыг шийдэх учраас миний хувьд хамгийн эхэнд МАН-аас дэвшүүлсэн “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг 100 хувь биелүүлэхийн төлөө ажиллана. Улаанбаатар хотод тулгамдаад байгаа утаа, түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхээс гадна Улаанбаатар хот хүүхдэд ээлтэй хот болох ёстой. Энэ ажлуудыг хийхийн тулд нийслэлийн 45 төлөөлөгч есөн дүүрэг 33 агентлаг 28 төрийн өмчит газруудад хяналт тавьж ажиллана.
Мөн миний хувьд өнөөдрийн бүрэлдэхүүнийг халж сэлгэхээсээ илүү чадавхжуулаад явах бодолтой байна. Ажлаа илүү хариуцлагатай хийх ёстой. Өнөөдөр надтай өрсөлдсөн НИТХ-ын дарга С.Амарсайхан шударгаар өрсөлдлөө. Цаашид С.Амарсайхан даргатайгаа хамтраад ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. НИТХ-ын 45 төлөөлөгч дунд туршлагатай олон хүн бий” гэлээ.
Хуульд зааснаар Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргыг батламжлах ёстой. Хэрэв НИТХ-аас ирүүлсэн саналыг Ерөнхий сайд хүлээн авахгүй гэж үзэн, буцаах юм бол НИТХ асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцээд, дахин санал хүргүүлэх аж. Харин энэхүү саналыг Ерөнхий сайд тав хоногийн дотор багтаан хотын даргыг томилох ёстой юм байна.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
20 Comments
viagra online
heart desease viagra – buying viagra in nogales mexico – viagra vs viagra which is better light.cgi?page=
viagra without a doctor prescription usa
viagra interaction with other medicines – online farmacy, viafra, viagra – viagra sample