Улс төрийн одоогийн үйл явцтай уялдан Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийн дагуу УИХ-ыг нэн яаралтай тарааж, ээлжит бус сонгуулийг зарлан хуралдуулах талаар тогтоолын төслийг санаачлан боловсруулж, гишүүдийн дэмжлэгийг авч УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэр гаргасан. Гаргасан шийдвэртэй холбоотойгоор өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг дахин ээлжит бусаар хуралдаж, хоёр тогтоолын төслийг боловсруулж, Ардчилсан намын бүлгийн долоон гишүүн одоогоор гарын үсэг зурсан. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу УИХ өөрөө тарах юм бол нийт гишүүдийн гуравны хоёрын саналыг авч байж тогтоолын төсөл өргөн баригдах учиртайг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга мэдээллийнхээ эхэнд онцоллоо. Түүнчлэн "өнөөдрийн УИХ Засгийн газрын хоорондын үл ойлголцол бодит байдлаасаа хэтэрч, тэмцлийн хэлбэрт шилжсэн нь үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй байгаа учраас УИХ хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэж байгаа.
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд нь өөрсдөө албан тушаал, авлигын гэмт хэрэгт холбогдож, сахилга хариуцлагын олон төрлийн алдаа гаргаж, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчилдөж байна. Гуравдугаарт, олон нийтийн байгууллагын гаргасан судалгаагаар УИХ-ын нэр хүнд маш доод хэмжээнд хүрч тарах нь зүйтэй гэсэн хувь наян хувийг эзэлж байна. Ард иргэдийн итгэлийн алдсан энэ байдал нь төрийг төлөөлж эрх мэдлээ хэрэгжүүлэх чадваргүй болсны нотолгоо гэж бид харж байна. Сүүлийн үед УИХ хуралдахгүй хоёр сар болж байна Засгийн газрын гурван сайдын асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэхгүй байгаа нь энэ УИХ хууль зөрчиж байгаа хамгийн энгийн жишээ. Тиймээс УИХ өөрөө тарах тогтоолын төсөл боловсруулж буйгаа мэдээлж байна."гэв.
Энэ тогтоол гарах юм бол ээлжит бус сонгуулийг зарлах тогтоол батлагдана. Тиймээс ээлжит бус сонгуулийг зарлан хуралдуулах тогтоолын төслийг хамтад нь өргөн барьж байгаа ч мэдэгдлээ. Хэрэв ээлжит бус сонгуулийн товыг зарлан хуралдуулахаар бол 16 тэрбум төгрөгийн зардал гарах юм байна. Үүнийг Засгийн газар УИХ төсвийн тодотгол хийх бүрэн боломжтой аж.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Хэрэв гишүүдийн гарын үсэг бүрдэхгүй бол яах вэ?
Бүрдэхгүй бол яах ёстойгоо ярилцаж дараагийн акцыг хийнэ. Гарц байгаа.
-Гишүүдийн гарын үсгийн цуглуулах самбар ямар хугацаанд байрлах бэ?
-Энэ самбар ажлын цагаар байнга байрших болно. Гишүүдийн ордог, гардаг зам дээр байршиж байгаа учир гишүүд гарын үсгээ зурах байх гэж бодож байна.
-Гишүүдтэй гарын үсэг зурах эсэх талаар нь ярилцаж үзсэн үү. Гарын үсэг зурах магадлал хэр байгаа вэ?
-Бид гишүүдтэй ярилцсан зүйл байхгүй. УИХ өөрөө тарах асуудалд УИХ-ын гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр гарын үсэг зурах ёстой. Түүнээс танай, манай талцлын ойлголт энд байх ёсгүй.
-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ын тараах асуудлаар гишүүдийн гарын үсгийг авч байгаа. Одоогоор 15 гишүүн гарын үсэг зурсан байгаа гэсэн. Тэр асуудал тусдаа юу?
-Хэрвээ Ж.Мөнхбат гишүүний бланк дээр гарын үсэг зурсан гишүүд итгэл үнэмшил нь үнэхээр байгаа бол энд ч гарын үсгээ зурж болно. Би бол зурах байх гэж найдаж байгаа.
-Парламентын үйл ажиллагааг гацаанаас нь гарах хэд хэдэн асуудал яригдаж байна. Бүлгийн хувьд аль асуудлыг дамжиж байна вэ?
-Манай улс эрх зүйт төртэй улс. Тэгвэл эрх зүйт төртэй ард түмэн бүх асуудлыг эрх зүйн хүрээнд шийдэх ёстой. Тиймээс бүх асуудлыг эрх зүйн хүрээнд нь шийдэх нь хамгийн зөв шийдэл. Үнэхээр УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа болохгүй болихсон, ард түмний бухимдал дээд цэгтээ хүрчихсэн байгааг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ УИХ-ын гишүүд бид энэ танхимдаа хуулийн хүрээнд асуудлаа өөрсдөө шийдэх чадвар байх ёстой. Энэ нь өөрөө төрийн байгууллагууд болоод УИХ-ын дархлааг баталгаажуулах хамгийн энгийн бөгөөд ойлгомжтой тод жишээ болно
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
2 Comments
882215 501304Wow, great weblog layout! How long have you been blogging for? you make blogging look straightforward. The overall look of your web internet site is wonderful, let alone the content material! 714518
602161 584041Howdy! I just want to give an enormous thumbs up for the fantastic information you might have here on this post. I will likely be coming back to your weblog for much more soon. 384672