ТЭРЭЭР НҮБ-ЫН ЗҮҮН, ЗҮҮН ХОЙД АЗИЙН САЛБАР ТӨВИЙН ЗАХИРЛЫН ҮҮРЭГТ АЖИЛДАА 1-Р САРЫН 7-НООС ЭХЛЭН ОРСОН.
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засгийн комиссын үйл ажиллагаа нь тус бүс нутагт эдийн засаг, нийгмийн тэгш хүртээмжтэй бөгөөд тогтвортой хөгжилд хүрэх гишүүн орнуудын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгддэг бөгөөд Комиссын Зүүн, Зүүн Хойд Азийн салбар төв нь Монгол Улс, БНХАУ, ОХУ, Япон, БНАСАУ, БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээнд үйл ажиллагаа явуулж, техникийн чанартай төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага болно.
Элчин сайд Б.Ганболд нь мэргэжлийн дипломатч бөгөөд 1998-2000 онд ГХЯ-ны Мэдээлэл, мониторингийн газрын захирал, 2001-2003 онд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2004-2008 онд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайд, 2008-2013 онд ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал, 2013-2018 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд, 2018 оны 10 дугаар сараас ГХЯ-нд Тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар тус тус ажиллаж байсан. Тэрээр НҮБ болон түүний системийн байгууллагад өндөр албан тушаал хашиж буй цөөн Монгол иргэдийн нэг юм.
More from Консулын мэдээлэл
ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА
Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч …
Японд байгаа иргэдээс ШИЛЭГДСЭН 20 нь л эх орондоо ирнэ
Улсын онцгой комиссоос энэ сард гурван удаагийн тусгай үүргийн нислэг хийх урьдчилсан шийдвэрийг гаргаад буй. Тодруулбал, 12 дугаар сарын 16-нд …
БНСУ-ын ЭСЯ визний журмаа шинэчилжээ
БНСУ-ын Элчин сайдын яам өнөөдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс визний журмаа шинэчилжээ.Шинэчлэгдсэн журмыг энд дарж үзнэ …
1 Comment
223540 342737Id need to speak with you here. Which is not some thing I do! I spend time reading an article that could get men and women to feel. Also, appreciate your allowing me to comment! 532398