Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2018 онд “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлуулсан.
Уг журам батлагдан гарснаар соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан 1 өвлөн уламжлагчийг тодруулан жилд нэг удаа мөнгөн шагнал олгон урамшуулан алдаршуулах боломж бүрдэж байна. Шилдгээр шалгарсан өвлөн уламжлагчид Хүндэт өргөмжлөл олгож, 30,0 сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнах юм.
Шагналд нэр дэвших өвлөн уламжлагч нь үндэсний болон олон улсын хэмжээнд зохион байгуулагдсан уралдаан, тэмцээнд амжилт гарган, соёлын биет бус өвийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр дотоод гадаадад зохион байгуулагдсан арга хэмжээнд идэвхитэй оролцсон байх ба өөрийн санаачилгаар соёлын биет бус өвийг чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, өв соёлоо хадгалан хамгаалах, хөгжүүлэх үйлсэд манлайлан оролцож, үлгэр дууриалал болсон байх зэрэг шалгуурыг хангасан байх шаардлагатай.
Аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох журамд заасны дагуу соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг баримт бичгийг бүрдүүлэн нэр дэвшүүлэх юм. Нэр дэвшигчдийн материалыг Соёлын өвийн үндэсний төвд хүлээн авч, хянан үзэж, шаардлагатай бол нэмэлт мэдээлэл, тодруулгыг Шинжлэх ухааны академи, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Соёл, урлагийн их сургуулийн эрдмийн зөвлөл болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3-аас доошгүй Төрийн бус байгууллагаас санал авна. Ийнхүү дээрх саналыг үндэслэн шаардлага хангасан нэр дэвшигчдийн материалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх “Соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөл”-д шилжүүлэн, мэргэжлийн зөвлөлийн эцсийн санал хураалтаар шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулан Боловсрол, соёл, шинжлэх, ухаан спортын сайдад уламжлан шийдвэрлүүлэх болно.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээн жил бүрийн билгийн тооллын өвлийн сүүл сарын шинийн 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд гардуулна.
Материал хүлээн авах хугацаа 12 дугаар сарын 25-нд дуусна. Эрхэм соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдаа журмын дагуу бүртгүүлж, идэвхтэй оролцохыг урьж байна.
More from Соёл урлаг
РЕППЕР THUNDERZ ЮУ БЭЛТГЭВ?
Энэ оны 09 сард Төв цэнгэлдэх хүрээлэнд өөрийн бие даасан “Нэг л өдөр” тоглолтоо амжилттай зохион байгуулсан реппер ThunderZ буюу …
“ГОЁЛ” НААДМЫН ОТГОН ТОП А.САЙХАНТАМИРЫН АМЖИЛТ
Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй "Гоёл" наадам өчигдөр /2023.11.19/ "Шангри-Ла" зочид буудлын эвент холл танхимд болж, шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. …
СХД-ИЙН ХЭМЖЭЭНД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 93 ХУВЬТАЙ БАЙНА
Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болсны дараа дүүргийн удирдах ажилтны шуурхай хурлыг удирдан зохион явууллаа. Хурлын эхэнд цас орж …
2 Comments
354776 434702Id want to consult you here. Which isnt some thing Which i do! I enjoy reading a post that can make individuals feel. Also, appreciate your allowing me to comment! 32652
638412 747109Woh I like your posts , saved to fav! . 582258