Монголд анх удаа “Манлайлал ба сайн дурын ажил” арга хэмжээ болно.
Жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдөр болдог Олон улсын сайн дурынхны өдрийг угтан “Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ нь энэ сарын 2-ны өдөр буюу ням гаригт МҮЭ-ийн Соёлын төв ордонд “Манлайлал ба сайн дурын ажил” сэдвийн дор арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь Монголд анх удаа сайн дурын үйл ажиллагааг сурталчилан таниулсан томоохон арга хэмжээ болох юм.
Хүүхэд, залуучууд болон олон нийтэд сайн дурын үйл ажиллагааг зөв сурталчилан таниулах, сайн дурын ажлын үнэ цэнийг ойлгуулах зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулна.
Манлайлал гэдэг сэдвийг сүүлийн жилүүдэд нэлээд ярьдаг болсон. Тэгвэл манлайлахын тулд сайн дурын ажилд оролцох уу эсвэл сайн дурын ажил хийхийн тулд манлайлах уу? Мөн сайн дурын ажил, үйл ажиллагааг зөвхөн хандив эсвэл халамжийн үйл ажиллагаагаар ойлгох уу? Бусдад туслая гэсэн сэтгэлээс гадна өөрийгөө эерэгээр өөрчлөх эсвэл өөрийгөө илүү таньж мэдэх, эсвэл өөрийгөө сорьё гэвэл би сайн дурын ажлыг хаанаас, юунаас эхлэх вэ? зэрэг асуултууд танд байдаг уу? Хэрэв эдгээр асуултуудын хариултыг сонирхож байвал энэхүү арга хэмжээнд оролцохыг урьж байгаа юм.
Арга хэмжээнд ирснээр:
- Манлайллын талаархи ойлголт, мэдлэгээ сайжруулах
- Нийгмийн манлайлагч болж буй залуучуудын мэдлэг, туршлагаас суралцах, тэднээс урам зориг, сэдэл авах
- Сайн дурын ажлын талаар ойлголтоо батжуулах
- Үе тэнгийн манлайлагч залуустай танилцаж, танилын хүрээгэээ нэмэгдүүлэх
- Сайн үйлсэд сэтгэлийн хандив өгөх. Учир нь арга хэмжээний тасалбарын орлогыг “Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ-аас хэрэгжүүлэх “ахмадын төсөл”-д зориулж байгаа юм. Үүнээс гадна, арга хэмжээний завсарлагааны үеэр сайн дурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын талаар мэдээлэл авч, сайн дурын ажилд оролцох болон тэдгээр байгууллагад гишүүнээр элсэх боломжтой.
НИЙГЭМДЭЭ ҮНЭ ЦЭНЭ БИЙ БОЛГОЁ ГЭСЭН ХҮН БҮРИЙН УРЬЖ БАЙНА. ЗҮРХ ТАРХИАРАА ЗЭРЭГ МАНЛАЙЛЪЯ!
4 Comments
165655 94524Wow, superb blog layout! How long have you been blogging for? you make blogging appear effortless. The overall look of your website is magnificent, as effectively as the content! xrumer 168654
526711 652645of course like your web-site however you need to have to check the spelling on quite a few of your posts. Several them are rife with spelling issues and I to locate it very bothersome to inform the reality even so Ill surely come back once more. 414971