2018.10.30(Мягмар)-11.2(Баасан) өдрүүдэд Элчин Сайд Жон Жэ Нам Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажлын айлчлал хийж, орон нутгийн удирдлагуудтай албан уулзалт хийхийн зэрэгцээ KOICA болон KOPIA-гийн ODA хүрээнд хэрэгжүүлж буй төслийн газруудтай танилцан, сайн дурынханы ажил байдлыг харж, тэдэнд урам өгч, Дархан Уул аймагт ажиллаж амьдарч буй солонгос иргэдтэй уулзаж, орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй Солонгос компаний үйл ажиллагаатай танилцлаа.
10.30(Мягмар) Дархан Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Эрдэнэбат болон Засаг даргын орлогчтой албан уулзалт хийсний дараа 11.1(Пүрэв) Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргилтой ажлын хэлэлцээр хийж, Сэлэнгэ нутгийн хөгжил, хоёр улсын хамтын ажиллагаа, харилцан сонирхолын талаар санал бодлоо хуваалцахаас гадна жил ирэх тусам өсөн нэмэгдэх Солонгос жуулчдын аюулгүй байдалд анхаарч, хэрэг осол гарсан даруйд онцгой анхаарч хамтарч ажиллахыг хүслээ.
Мөн түүнчлэн KOPIA-гаас хэрэгжүүлэх Төв аймгийн Борнуур суман дах сургалт, туршилт судалгаа үйлдвэрлэлийн газрийн хүлэмжийн аж ахуйтай танилцан, КОICA гаас санхүүжүүлсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулагын “Хилийн шалган нэвтрүүлэх системийг шинэчлэх төсөл” (2013-2017/7сая ам.доллар)-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод KOICA-гаас томилогдсон сайн дурынхны ажиллаж буй байгууллага (Сэлэнгэ аймгийн боловсроль соёл урлагийн газар), Дарханы WFK сайн дурын ажилтны ажлын байранд (Дархан уул аймаг дахь ШУТИС) зочилж, холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж сайн дурынханыг урамшуулахаас гадна Дархан хотод ажиллаж амьдарч буй 13 солонгос иргэдэд цаг гаргаж тэдний тулгамдсан асуудлыг сонсож, ЭСЯ-наас хэрэгжүүлж буй ажлыг танилцуулахаас гадна саналаа бодлоо хэлэлцэж мэдээлэл өглөө.
Мөн Дархан Уул аймгийн газар нутагт байрлах NES-Oil-ын бааз, Солонгосын аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын тод жишээ болох Сэлэнгийн тужийн нарс дах Юүхан Кэмболли төгөлд зочилж, түүнчлэн Дархан уул аймгийн махны экспортын үйлдвэр, төмрийн хүдрийн уурхай зэрэг хоёр орны хамтын ажиллагааны боломжуудыг судалж газар дээрх нөхцөл байдалтай танилцлаа.
More from БНСУ-ын Консул
БНСУ-ын ЭСЯ визний журмаа шинэчилжээ
БНСУ-ын Элчин сайдын яам өнөөдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс визний журмаа шинэчилжээ.Шинэчлэгдсэн журмыг энд дарж үзнэ …
БНСУ: Сайн дураараа нутаг буцсан иргэдэд дахин виз олгоно
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсын Хууль зүйн яамнаас зарлаад буй өршөөлийн аяны талаарх мэдээллийг ард иргэддээ …
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар …
1 Comment
778577 643368Excellent post man, keep the nice function, just shared this with the friendz 975667