“Зүүн, Зүүн-Өмнөд Азийн Геологийн шинжлэх ухааны зохицуулах хороо (CCOP)”-ны 54 дүгээр чуулган 2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд БНСУ-ын аялал жуулчлалын бүс болох Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Чуулганы үеэр Монгол улс “Зүүн, Зүүн Өмнөд Азийн Геологийн шинжлэх ухааны зохицуулах хороо”-нд гишүүнээр элссэн чухал үйл явдал тохиосон бөгөөд гишүүнээр элсэх батламжид Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаа гарын үсэг зурснаар Монгол улс ССОР-ын 15 дахь гишүүн орон боллоо.
Ийнхүү мөн Монгол Улс байгалийн шинжлэх ухааны чиглэлээр боловсон хүчнүүдийг сургах, олон улстай хамтран эрдэм шинжилгээ, хамтарсан судалгааны ажил хийх боломжууд нээгдэж байгаа юм.
Монгол улс нь ССОР-ын гишүүн орон болсноор гишүүн болон хамтрагч орон, хамтрагч байгууллагуудаас геологийн шинжлэх ухааны шинэ ололт, туршлагаас суралцах, санал бодлоо солилцох, төсөл хөтөлбөрт хамрагдах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа авах, жил бүр зохион байгуулдаг геологийн чиглэлийн сургалтуудад геологичдыг хамруулж, чадавхижуулах, дэлхийн геологийн шинжлэх ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, геологийн шинэ мэдээ мэдээллийг үнэ төлбөргүй авах боломж бүрдэнэ.
ССОР нь геологийн шинжлэх ухааны төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих, геологийн мэдээллийн менежментийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах болон тэдгээр бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг олон улсын байгууллага юм. ССОР нь Зүүн, Зүүн Өмнөд Азийн14 гишүүн орон, хамтран ажилладаг 14 орон (АНУ, Канад, Их Британи, Австрали, Дани, Герман г.м), хамтран ажилладаг байгууллагуудтай геологийн мэргэжлийн байгууллага юм.
Энэ удаагийн чуулганы үеэр нэн тэргүүнд дэлхий нийтэд тулгамдаад байгаа Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчилөлт, байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд, гамшиг, дэд бүтцийн хөгжил, зам тээвэр гэх мэт бүх салбарт геологийн шинжлэх ухаан-дэлхий судлалыг тэргүүн түвшинд хүргэх эрин үе ирснийг онцлон дурьдлаа.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
2 Comments
349039 847119i was just browsing along and came upon your web site. just wantd to say great job and this post truly helped me. 221911
488030 916952I really glad to discover this internet site on bing, just what I was seeking for : D as properly saved to favorites . 884463