Хоёр дахь Оюутолгой гэгддэг Хармагтайн орд нь Улаанбаатараас 420 км-т Өмнөговийн Манлай сумын нутагт байрладаг. Оюутолгойгоос 120 км, Цагаан суваргын ордоос 170 км зайтай оршдог. Өөрөөр хэлбэл, Оюутолгой, Цагаан суварга зэрэг томоохон ордуудыг багтаадаг алт, зэсийн бүсэд байдаг Хармагтайн орд ЖОРК-ийн тайлангаар 1.533 сая паунд зэс, 2 сая унцаас багагүй алт бүхий 203 сая тн хүдрийн нөөцтэй, хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тн тутамд 0.59 гр алт бүхий 56 сая тн хүдэртэй.
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани Хармагтайд порфирийн төрлийн орд нээснээ зарласан билээ. Тогтоогдсон зэсийн нөөцийн хувьд Цагаан суваргаас сая орчим тонноор бага ч алтны ихээхэн нөөцтэй гэдгээрээ гадна, дотныхны анхаарлыг татсаар ирсэн юм. Энэ ордын баялгийг дэлхийд гайхагддаг Индонезийн Грасбергийн уурхайтай зүйрлэж болно хэмээн салбарынхан ярилцдаг.
Өнгөрсөн онд Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” (“Xanadu Mines”) компани Хармагтайн ордод хийсэн хайгуулын ажлын дүнгээ шинэчлэн танилцуулж байв. Өргөтгөсөн өрөмдлөгөөр 180 метрийн гүнд 0.95 хувийн зэсийн агууламж, нэг грамм хөрс тутамд 1.84 грамм алт илэрсэн байдаг. Мөн 30 метрийн гүнд 1.55-2 орчим хувийн зэсийн агууламж, тонн хөрс тутамд 3.45-4.14 грамм алтны илэрц олджээ.
“Занаду майнз”-ийн гүйцэтгэх захирал Эндрю Стюарт “…Энэ үр дүнд сэтгэл хангалуун байна” хэмээн мэдэгдэж байв. Тус компанийг Монгол Улсын Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ байгуулахаар хөшигний цаана ажиллаад эхэлсэн талаар шуугиж байсан нь саяхан. “Занаду майнз” 51, Засгийн газар 34 хувийг эзэмшинэ гэсэн тохироо хийгдсэн гэлцдэг.
“Занаду майнс” компанийн лицензийн талбайд илэрсэн нөөц Оюутолгойн ордоос 15 дахин бага байжээ. Хамгийн анх 680 гаруй мянган тонн зэс, 70 тонн алт, нийт 203 сая тонн хүдрийн нөөцтэйг тогтоожээ. Түүнчлэн Хармагтайн зэсийн дундаж агуулга нь 0.34 хувь. Өөрөөр хэлбэл, хамгийн ойрын дэд бүтэц буюу Цогтцэций сумаас 100 орчим км-т алслагдсан нөхцөл байдалд дээрх зэсийн агуулгаар эдийн засгийн хувьд ашигтай ажиллах эсэхийг нарийвчилсан ТЭЗҮ хийж байж тодруулна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.
Хармагтайн зэс, алтны ордод 1993 онд анх Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани хайгуул хийж эхэлсэн байдаг. Зарим эх сурвалжид, тус ордыг 2002-2003 онд Роберт Фридланд өрөмдөж байсан хэмээн бичсэн нь бий. Хайгуулын лицензийг 2002 онд “Айванхоу майнс” компани өөрийн охин компани “Оюут Улаан”-д шилжүүлжээ. 2013 онд Хармагтай ордын нөөц тогтоогдож, “Занаду Майнс” компани “А” буюу ашиглалтын лицензтэй болжээ.
“Занаду Майнз” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд Өмнөговь аймаг дахь Хармагтайн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийн (MV-017387) 76.5 хувийг эзэмшдэг. 2014 онд “Turquoise Hill Resources” (TRQ:US) компаниас 14 сая ам.доллараар худалдаж авчээ. Үлдсэн хэсгийг “Mongol Metals” болон “Quincunx” компани эзэмшдэг.
Хэдхэн хоногийн өмнө “Xanadu Mines“ компани "Хармагтай" ордын нөөцийн төлвийг шинэчлэн тогтоосноо зарлав. Хайгуулын дүнд 2015 онд танилцуулсан нөөцийн дүнтэй харьцуулахад зэсийн агууламж 400 хувь, алтны агууламж 249 хувиар нэмэгдсэн гэж тус компани үзэж байна. Өөрөөр хэлбэл “Хармагтай” ордоос 1.9 сая тонн зэс, 4.3 сая унц алтны нөөцийг тогтоогоод байгаа аж. Дээрх тооцооллыг “CSA Global” компани жорк код болон “NI 43-101”-ийн дагуу бэлтгэн гаргажээ.
“Xanadu Mines”-ийн Гүйцэтгэх захирал Андрью Стюарт "Энэхүү өөрчлөлтийн дагуу бид удахгүй танилцуулах эдийн засгийн урьдчилсан судалгаагаараа “Хармагтай” орд бол санхүүгийн хувьд том боломж бүхий төсөл гэдгийг нотлон харуулна гэдэгт итгэлтэй байна" гэж мэдэгдэв. Үүнээс гадна тус компанийн санхүүгийн тайлан гарчээ. III улиралд тус компани Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгүүлсэн байна. Мөн есдүгээр сарын 30-ны байдлаар бэлэн мөнгөний тэнцэл нь 7.8 сая австрали доллар болжээ.
“Занаду майнз”- ийн Гүйцэтгэх захирал Андрью Стюарт“Бид 2018 оноос эхлэн амжилттай ажиллаж байгаа бөгөөд “Хармагтай”-д порфирийн төрлийн ордыг нээсэн нь шинэ нээлт боллоо" гэж хэлсэн байдаг. Тэрээр "Одоогийн байдлаар 19 томоохон порфирийн төвөөс 8-ыг нь шалгаснаас 5 порфирийн төв ихээхэн ашиг тусаа өгсөн. Бидний хамгийн сүүлд шалгасан өрөмдлөг буюу “Зараа” гэх газар нь маш сайн үр дүнгээ өгч байна. Тус газар нь шинээр нээсэн профирийн төв бөгөөд ашигтай орд болоод байна" гэж ярьжээ.
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …
4 Comments
Like!! Thank you for publishing this awesome article.
155062 681709Genuinely nice style and style and superb content material , absolutely nothing at all else we need : D. 882371