Чи хүнд хэтэрхий амархан итгэх юм аа гэж хэн нэгэн танд хэлж байсан уу? Үнэхээр та хүнд амархан итгэдэг бол энэ нь тун сайн мэдээ ажээ. Учир нь хүнд амархан итгэдэг хүн илүү урт наслах магадлалтай болохыг судалгаагаар тогтоосон байна.
Стокгольмын их сургууль, Лундын их сургуулийн эрдэмтэд 1978-2010 оны хооронд АНУ-ын 25 мянга гаруй иргэнийг судалгаандаа хамруулжээ. Эрдэмтэд судалгаанд оролцогчдоос “ихэнх хүмүүст итгэж болох уу эсвэл та бусад хүмүүстэй харьцахдаа анхаарал болгоомжтой харьцдаг уу?” гэх мэт асуултыг асууж, тэдний хүнд итгэх итгэлийн түвшинг шалгасан байна.
Эцэст нь 2014 онд буюу судалгааны төгсгөлд эрдэмтэд судалгаанд хамрагдсан хүмүүсийн /амьд болон нас барсан/ мэдээллийг харьцуулж дүгнэлт хийсний үр дүнд хүнд амархан итгэдэг хүмүүс илүү урт насалдаг болохыг тогтоожээ.
“Бусад хүнд, тэр дундаа танихгүй хүнд итгэх итгэхгүйгээс хамаарч таны насжилтад 10 сарын зөрүү гардаг” гэж Стокгольмын их сургуулийн эрдэмтэн Александр Митинг хэллээ.
Үүнээс гадна америкчуудын дийлэнх нь буюу 62 хувь нь бусад хүнд итгэдэггүй болохыг уг судалгаагаар тогтоожээ.
Гэсэн хэдий ч энэхүү судалгааны үр дүн нь нийгэм эдийн засгийн нөхцөл байдал эсвэл боловсролын түвшинд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй юм гэдгийг судалгаанд дурдсан байна.
More from Нийгэм
УГААРТАЖ АМИА АЛДАГСАД ЗОЛИОС БОЛООД ӨНГӨРӨХ ҮҮ?
Сүүлийн үед угаарын хийнд хордож амиа алдах эрүүл мэндээрээ хохирох тоогүй явдлууд ар араасаа гарсаар байгаа талаар төрийн байгууллагууд, Засгийн …
200 МЯНГАН ЯНДАНТАЙ ТӨР ДАНГААРАА ТЭМЦЭЭД ЯЛАХГҮЙ
Утаанаас салах талаар янз бүрийн шийдэл гарган үе үеийн Засгийн газар тэмцсээр 18 жилийг үдээд байна. Мэдээж тухай тухайн үедээ …
УТААНААС САЛГАХ ДАВХАР ШАТАЛТАТ ЗУУХ
Агаарын бохирдлыг бууруулах хамгийн чухал шийдэл бол эрчим хүчний хараат бус, чадавхитай байдал. Монгол Улс эрчим хүчнийхээ одоо байгаа хүчин …