Өнгөрсөн баасан гаригт кино, контент бүтээгч нар зориулсан Film Con хэлэлцүүлгийг Юнител Группийн Номадиа Пикчерс санаачлан зохион байгуулж, амжилттай болж өндөрлөлөө. “Контентын бизнесийг амжилттай хийх шийдлүүд” сэдвийн хүрээнд болсон тус хэлэлцүүлэг нь Монголдоо анх удаа болж байгаа гэдгээрээ онцлогтой бөгөөд кино, контентын салбарт туршлага хуримтлуулсан уран бүтээлчид тус хэлэлцүүлэгт панелистаар оролцож өөрсдийн туршлага болоод салбарын цаашдын хөгжлийн талаар хэлэлцсэн юм.
Энэхүү хэлэлцүүлгийг уламжлал болгон цаашид жил бүр зохион байгуулах гэнэ.
Ингээд хэлэлцүүлэгт оролцсон панелистуудын онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Гүрү Медиа компанийн продюсер Ц.Ариунаа:
- Кино бол хамгийн түрүүнд урлаг байх ёстой. Дараа нь ашиг олох асуудлыг ярих нь зөв.
- Хийх гэж байгаа зүйлдээ 199 хувийн итгэлтэй байх хэрэгтэй. Тэгэж байж л амжилтанд хүрнэ.
- Хийхгүй бол амьд явж чадахгүй мэт тийм л түүхийг кино болгож хийх хэрэгтэй.
FI Продакшны продюсер, жүжигчин Б.Амарсайхан:
- Кино бол тээвэрлэлтийн зардал багатай экспортын бүтээгдэхүүн
- Гадаадын кинонд тоглоно гэдэг нь цалинтай сургалтанд сууж байна гэсэн үг
МУГЖ, найруулагч О.Бат-Өлзий:
- Киноны хамгийн чухал зүйл бол зохиол байдаг.
- Кино хийхэд хүний сэтгэлийг хөдөлгөж, тэсэж чадамгүйгээр хүлээлгэж чадаж байвал зорилго биелэнэ.
МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл:
Контент креатор, жүжигчин Э.Алдар:
- Амьдралд байдаг асуудлуудыг гэгээлэг, эерэг байдлаар контент болгож гаргаснаар залуучуудад эерэг хандлагыг түгээж буй хэрэг юм.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
5 Comments
561236 86836There is visibly a bunch to know about this. I believe you created various great points in capabilities also. 698148
705417 875283Oh my goodness! a wonderful post dude. Thank you Even so I will likely be experiencing issue with ur rss . Dont know why Can not subscribe to it. Will there be any person getting identical rss issue? Anybody who knows kindly respond. Thnkx 752009