Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар хотын намын анхан шатны байгууллагын гишүүд дэмжигчидтэй хийх уулзалтаа өчигдөр Баянзүрх дүүргээс эхлүүллээ. Баянзүрх дүүргийн МАН-ын 11 үүрийн 550 гаруй намын гишүүдтэйгээ Жанжин клуб, Офицеруудын ордон, Их засаг их сургуулийн хурлын танхимд уулзсан юм. Уулзалтад мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн МАН-ын орлогч дарга Н.Алтаншагай, Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Хяналтын хороон дарга Н.Сайнбуян, дүүргийн намын хороон дарга Э.Бат-Амгалан, нарын хүмүүс оролцлоо.
Нийслэлийн МАН-ын шинэхэн дарга өөрийн ажиллах төлөвлөгөөгөө гишүүд дэмжигчиддээ танилцуулав. Тэрбээр намын анхан шатны байгууллагад эрх мэдлийг өгч, анхан шатаа бэхжүүлнэ, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр хоёр намын үүрийн байрыг шинээр байгуулна, намын гишүүдээ идэвхижүүлэх үүднээс олон нийтийг хамарсан үйл ажиллагаанууд зохион байгуулахаар төлөвлөсөн гэдгээ хэлсэн. Түүнчлэн намын анхан шатны байгууллагын боловсон хүчнүүдийг чадавхижуулах үүднээс гадаадад сургалтад хамруулах, намын дэргэдэх ТББ-уудын үйл ажиллагааг идэвхижүүлж, дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.
Д.Сумъяабазар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Зуун жилийн түүхтэй МАН-ын үнэт зүйл нь үеийн үед хүн байсаар ирсэн. Өнгөрсөн он жилүүдэд намын хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд алдаа, оноо байгаа ч хүн гэдэг үнэт зүйлээ үеийн үед дээдэлж ирсэн уламжлалтай. Тиймээс бид намынхаа анхан шатны байгууллагын гишүүдийнхээ үгийг сонсч байх нь юу юунаас чухал. Би ахмадуудынхаа үнэт сургаалийг сонсч, намынхаа үйл ажиллагаанд тусгахын зэрэгцээ өндөр ёс суртахуун, хэм хэмжээг барьж ажиллах болно” гэлээ.
Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргүүдийн нэг болох Баянзүрх дүүргийн МАН-ын анхан шатны байгууллагын гишүүд дэмжигчдийн зүгээс намын эв нэгдэл болон ажилгүйдэл, үнийн өсөлт, “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа, Улаанбаатар хотын утаа зэрэг олон асуудлыг хөндөн, санаа бодлоо илэрхийлж, олон асуултад хариулт авлаа. Мөн нийслэлийн МАН-ын шинэ даргадаа ажлын өндөр амжилт хүсч, шийдвэр гаргах түвшний хүмүүс ирж уулзаж, санал бодлыг нь сонссонд талархлаа илэрхийлсэн юм.
Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын намын анхан шатны байгууллагын гишүүд дэмжигчидтэй хийх уулзалт цаашид үргэлжлэх болно.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
1 Comment
48165 842599Hello, Neat post. There is an concern along together with your website in internet explorer, could test thisK IE still could be the marketplace leader and a huge portion of other men and women will miss your magnificent writing because of this issue. 890199