чанаргүй зээлийн хэмжээ өссөнөөр "өрхийн өрийн дарамт" гэдэг цоо шинэ асуудал гарч ирж байна. Өрийн асуудал улсаас халиад өрх, гэр бүл бүрийн хаалгыг тогшиж эхэлж байгаа нь түгшүүр дагуулж байна. Тиймээс үүнийг зайлшгүй 2019 оны төрийн мөнгөний бодлогод тусгах хэрэгтэй байна. Өнгөрсөн 2018 оны нийт зээлийн ерөнхий бүтцийн тухайд гэхэд л нийт зээлийн 28 хувийг хэрэглээний зээл эзэлсэн,15 хувь нь л худалдаанд явж, 12 хувь нь үл хөдлөх хөрөнгөнд явсан байна. Тэгвэл худалдаа, хэрэглээ, үл хөдлөх гурав үндсэндээ хэрэглээний зээл. Тиймээс банкны зээлийн 50-иас дээш хувийг хэрэглээний зээл эзэлж байгаа нь өөрөө түгшүүр дагуулж байгаа юм. Харин яг үйлдвэрлэлийн чиглэлтэй аж ахуйн нэгжийн зээлийн тухайд, хөдөө аж ахуйд 2, уул уурхай 8, боловсруулах үйлдвэрт 10 хувь нь явсан байна. Өөрөөр хэлбэл, нийт зээлийн 20 хувь нь л үйлдвэрлэл авсан үлдсэн 80 хувь нь үндсэндээ хэрэглээ болон бусад зээлд гарч байгаа нь Монгол Улсын эдийн засагт өрх, гэр бүлийн өрийн дарамт ямар хэмжээнд очоод байгаагийн нэг тод жишээ. Тиймээс энэ асуудлыг Монголын төр анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Энэ хүрээнд бид Монголбанкийг Засгийн газарт албан ёсоор төсвийн хөөсөрсөн зардал, орлого чинь Монгол Улсын эдийн засгийн тогтворгүй байдалд хэрхэн нөлөөлж болох эсэх асуудлаар зайлшгүй байр сууриа илэрхийл гэдэг шаардлага тавилаа. Энэ нь олон нийтэд ойлгомжтой байх ёстой.
Хэдийгээр Монгол Улсад эдийн засгийн өсөлт байна гэж ярьж байгаа боловч эдийн засгийн өсөлт нь Монголбанкны мөнгөний бодлого, төсвийн бичиг баримтуудаас харж байхад хоёрхон зүйл дээр тулгуурлаж явж байна. Тодруулбал, түүхий эдийн үнийн өсөлт, боловсруулах аж үйлдвэрийн өсөлт дээр тулгуурлаж байна. Энэ нь янз бүрээр шүүмжлэлд өртөөд байдаг Чингис бондын оруулсан үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт одооноос эхэлж эдийн засгийн зарим нэг бодит өгөөжийг өгч байгааг харуулж байгаа юм.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Ардчилсан намын бүлэг ипотекийн зээлийн хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэхийн тулд хөрөнгийн эх үүсюэрийг нэмэгдүүлэх, иргэдэд очиж байгаа ачааллыг багасгах чиглэлээр ямар тодорхой зохицуулалт хийх санал гаргаж байгаа вэ?
-Ардчилсан ипотекийн зээлийг анх хэрэгжүүлэхдээ Засгийн газар, Монголбанкны бодлогоор хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл эрх баригч нам гарч ирээд энэ хуулийг өөрчилсөн. Харамсалтай нь тэдний өөрчлөлтөөр буюу төсвөөр энэ асуудал явахгүй гэдэг нь өнгөрсөн жилийн хугацаанд Монголбанк, Засгийн газар хоорондын ипотекийн зээлийн маргаан тодорхой хариуулж байна. Ипотекийн зээл энэ байдлаараа урагшаа явахгүй. Зөв явж байсан бодлогыг үгүйсгэж гарч ирсний хар гай. Монголбанкны мөнгөний бодлоготой, Засгийн газрын бодлого уялдахгүй юм бол ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тун бэрхшээлтэй болсон гэдэг нь нотлогдчихсон. Тиймээс бидний эхлүүлсэн арга барилаар хэрэгжүүлэх нь хамгийн зөв гэдгийг л хэлж байгаа.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
3 Comments
694350 695882The luxury proposed may possibly be incomparable; citizens are never fail to looking for bags can be a Native goals. The notion numerous insert goals uniquely to push diversity with visibility during the travel and leisure arena. Hotels Discounts 723569
154564 211048What is wonderful respecting is dealing with instead of depending on. 250948