Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий салхийг хагалж ОХУ, Саудын Арабын шигшээ багийн тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 23 цагт эхэлж, Оросын шигшээ баг өрсөлдөгчөө 5:0-ээр хожиж түүхэнд бичигдэх гайхалтай ялалтыг байгууллаа.
Ингээд зогссонгүй оросуудад нутгийн тэнгэр ивээж, дахин гоол оруулах боломж гарсан бөгөөд торгуулийн цохилтоор сүүлийн 5 дахь гоолыг 94 дэх минутад Александр Головин гайхалтай оновчтой оруулж дэвжээний эзэн баг 5:0-ээр итгэл төгс, хол тасархай хожлоо.
Энэ тоглолтын шүүгчээр Питана, Белатти, Майдана /бүгд Аргентин/ болон Иррати /Итали/, Астроса /Чили), Вильяно /Аргентин/, Орсато /Итали/ нар ажилласан юм.
Станислава Черчесова дасгалжуулагчтай ОХУ-ын шигшээ багийн дараагийн тоглолт энэ сарын 19-нд буюу ирэх мягмар гарагт Санкт-Петербург хотноо Египет улсын шигшээ багтай тоглоно.
More from Lifestyle
“Таван толгой түлш”-ийн баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэнэ
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр “Таван толгой түлш” компанийн баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа. Тэрбээр энэ үеэр баруун бүсийн үйлдвэрийг 2022 оны …
Дэлхийн загварын шоунд манлайлсан Монгол хүүхдүүд
Монголын загварын ертөнц ихэд өсөлт дэвшилттэй спортынхноос дутахгүй амжилт гаргаж явааг бид алгасах учиргүй. Тэгвэл чадварлаг ах эгч нарынхаа араас …
Ирээдүйн хүргэндээ арай л эрт санаа зовоод байна уу даа Анхаа минь!
Жүжигчин хүн бийлэгжүү айлд бэр ордгоос хүргэн болсон нь ховор. Тэгвэл марзан төрх, хошин яриатайгаараа алдартай Г.Анхбаяр “MCS”-ийн нэгэн захирлын …