“Инстаграм” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Кевин Систром, Майк Кригер нар компаниасаа гарах бодолтой байгаагаа мэдэгдэхийн сацуу ажлааас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.
“Сүүлийн 8 жилийг Инстаграмд, 6 жилийг “Фэйсбүүк” нийгмийн сүлжээний баг хамт олонтой өнгөрүүлсэндээ бид баяртай байна. Бид шинэ зүйлийг эхлүүлэхэд бэлэн байгаа” гэж Систром “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Систромын мэдэгдсэнээр, тус нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагчид бүтээлч сэтгэлгээгээ нээн илрүүлж, шинийг эрэлхийлэхээр амрах төлөвтэй байгаа аж.
“New York Times” сонины тэмдэглэснээр, залуус чухам ямар учраас ийм шийдвэр гаргасан талаараа тайлбар өгөөгүй байна. Систром, Кригер нар компаниасаа гарснаар Инстаграмын хувь заяа цаашид хэрхэх нь тодорхойгүй байна гэж тус сонинд бичжээ.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
1 Comment
850152 901235quite good put up, i truly love this web web site, maintain on it 319598