Нэг торх “Brent” маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ /бараа таваарыг ирээдүйд тодорхой үнээр худалдах буюу худалдан авах гэрээ/ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа 81 ам.доллараас давсныг арилжааны мэдээлэл харуулжээ.
Их Британийн Лондоны биржийн даваа гарагийн арилжааны явцад арваннэгдүгээр сарын фьючерс хэлцлийн үнэ 3,4 хувиар өсч нэг торх нь 81,43 ам.долларт хүрсэн байна. “Brent” маркийн нефтийн үнэ хамгийн сүүлд 2014 оны арваннэгдүгээр сарын 12-нд 81 ам.доллараас давж байв.
Харин “WTI” маркийн нефтийн үнэ арилжаа дуусахад нэг торх нь 1,14 хувиар өсч 71,89 ам.долларт хүрчээ.
Нефтийн үнэ ийнхүү эрчимтэй өссөн нь “ОПЕК+” буюу Нефть экспортлогч улсуудын байгууллага болон тус байгууллагын гишүүн бус хэд хэдэн орны сайд нарын хорооны Алжирт хийсэн хуралдааны үр дүнтэй холбоотой байна. “ОПЕК+”-ийн бүлэг нефтийн үнийг бууруулах зорилгоор хар алтны олборлолтыг нэмэгдүүлэх асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаас татгалзаж байгаа юм.
“ОПЕК дангаар ноёрхож байгаа дээрээ нефтийн үнийг нэн даруй буулгах ёстой” гэж Трамп есдүгээр сарын 20-нд мэдэгдсэн байна. Нефтийн үнийг өсгөж байна гэж тус байгууллагыг Цагаан ордны тэргүүн урьд нь буруутгаж байсан юм. Тэрбээр мөн “ОПЕК” нефтийн зах зээлийг “удирдаж” байгаа бөгөөд үүнийг зогсоох хэрэгтэй гэж мэдэгдэж байв.
“ОПЕК+”-ийн бүлэг хоногт олборлох нефтийн олборлолтын түвшнийг 2016 оны аравдугаар сарын түвшнээс 1,8 сая торхоор бууруулах тохиролцоонд мөн оны эцэст хүрсэн юм.
Уг тохиролцоо 2017 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2018 оны эцэс хүртэл дахин сунгажээ.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
1 Comment
109512 286809This internet web page is genuinely a walk-through for all with the info you wanted about this and didnt know who to ask. Glimpse here, and youll surely discover it. 100213