НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхлэхийн өмнө буюу есдүгээр сарын 24-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан “Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга” (Global call to action on the World Drug Problem) сэдэвт өндөр түвшний арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов. Арга хэмжээний үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзаж, энэхүү уриалгад Монгол Улс нэгдэж буйг илэрхийлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. “Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга” нь хар тамхинаас үүдэн гарч буй аюул заналтай тэмцэх олон улсын хүч чармайлт, хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрчимжүүлэхэд оршиж байгаа юм. Энэхүү уриалгыг АНУ-тай хамтран Коломб, Аргентин, АНЭУ, Перу, Мали, Зааны ясан эрэг, Малайз, Сингапур, Доминикан, Болгар, Япон, Саудын Араб, БНСУ, Морокко, Румын, Тайланд, Энэтхэг, ИБУИНВУ, Эстони, Итали, ОХУ, БНХАУ, Афганистан, Эквадорын Гвиней, Коста Рика, Гватемал, Кени, Иордан Улс гаргаж байгаа бөгөөд 130 гаруй улсын төр, засгийн тэргүүнүүд энэ арга хэмжээний үеэр уриалгад нэгдэв. АНУ-ын энэхүү санаачилгыг дэмжиж буйгаа НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антонио Гутеррес арга хэмжээний үеэр илэрхийллээ.
More from Нийгэм
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
“УЛААНБААТАР ХОТЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ”-ИЙН АЖЛЫН ХЭСГИЙН V ДУГААР ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих …
1XBET НЭГДСЭН УАШТ-Д ОРОЛЦСОН ХОЛБОО БҮРТ 15 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
Спортын бооцоот тааврын 1ХBet Mongolia компани спорт холбоодыг дэмжих 1xBet Charity foundation хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрийн хүрээнд тус компани …
2 Comments
436888 139812Correct humans speeches ought to seat as effectively as memorialize around the groom and bride. Beginer sound system about rowdy locations ought to always not forget currently the glowing leadership of a speaking, which is ones boat. very best man speeches brother 218262
201336 987831I think other site owners should take this website as an model, really clean and superb user genial design and style . 655489